12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/12/02 - 2024/12/08).
Хонь: Ганц бие бүсгүйчүүд сонирхолтой хүнтэй танилцах аз тохиож магадгүй. Гэхдээ хайр дурлалтай учирлаа гэж андуурах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө барьж, хуурамч дүр эсгэх хэрэггүй. Таагүй нөхцөл байдалтай тулгарахгүйн тулд асуудлыг дэвэргэх, бусдад хатуурхах хэрэггүй. Таны нөөц боломжийг шалгах сорилтод өртөж магадгүй. Өнөөдөр хамгийн дуртай зүйлээ хийж сэтгэл санаагаа өргө. Сонирхолтой үйл ажиллагаанаас сэтгэлийн сэргэлт олж авна. Хувийн эрх чөлөө, өөрийн гэсэн орон зай хамгаас чухал үе байх болно. Төрийн байгууллагад хандах, албан тушаалтантай харилцах зэрэг нь таны төсөөлж байсан шиг хэцүү биш байна. Гэхдээ яриа тохиролцоо хийхэд ямар ч саад бэрхшээл тулгарч болзошгүй. Хэт итгэмтгий зан, гэнэн цайлган байдал тань хэн нэгний бах тавыг хангаж мэднэ. Худал хуурмаг, хов живээс холуур байхыг хичээ. Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах нь таны хувьд чин хүсэл мөрөөдөл байна. Гэхдээ танаас шалтгаалахгүй асуудал үүсэхэд хүрнэ. Энэ үед таны хичээл зүтгэл цагаа олоогүй үйлдэл болж хувирна. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байх нь таны гаргасан шийдвэр сайн нөлөө үүсгэж чадахгүй нөхцөл байдалд хүрч мэднэ. Бусадтай уулзаж ярилцах нь таны хувьд хаагдмал байхаас гадна өөрийгөө зөв илэрхийлэхгүй байж ч мэднэ. Та санхүүгийн байдал ямар байгаагаас үл хамааран хүссэн зүйлээ авахыг хичээнэ. Энэ таны хувьд хамгийн чухал зүйл гэж үзсэнээс болох байх. Нарийн чимхлүүр үйл ажиллагаа амжилттай болохоос гадна зөн билэг, мэдрэмж нэлээд өндөр байна. Хувийн амьдралд гарах сайн сайхан өөрчлөлт бүр танд аз жаргалыг мэдрүүлнэ. Бүх төрлийн хамтын ажиллагаа амжилттай байх болно. Та бусдад итгэл найдвар өгч, тэдний хувьд шинэ боломжийг нээж өгнө. Дур булаам байдал тань олон хүнтэй харилцахад сайнаар нөлөөлнө. Амьдралын эрч хүч өндөр байх тул та өөрийн хийж чадахгүй зүйлийг ч туршихыг хүснэ. Зорилгодоо хүрэхийн тулд энгийн жижиг зүйлийг үл тоох бололтой.
Үхэр: Шинжлэх ухааны судалгаа хийх сонирхлоо хөгжүүлэх нь таатай мэдрэмжийг төрүүлэх болно. Ихэнх хүмүүс ер бусын шинэ мэдрэмжийг мэдрэх бололтой. Хүндрэлтэй найдваргүй гэж тооцож байсан асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Ойр дотнын хүмүүсийн бие биеэ халамжлах хандлага, харилцан ойлголцол дээд цэгтээ байна. Олон салбарыг хамарсан, өргөн хүрээтэй ажиллах хүмүүс сайтар бодож тунгаасан төлөвлөгөөг баримтал. Гэхдээ тодорхой нэг ажлаа барьж ажиллавал илүү ашиг орлого, үр дүнтэй байх болно. Сонин содон адал явдлаар дүүрэн, гэнэтийн мэдээ мэдээллийг ч нэлээд хүлээж авна. Таны үйл ажиллагааны идэвх зүтгэлээс хамаарч шийдвэр гарч магадгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн чадах зүйлийг барьж авч түүндээ итгэл найдвараа өгөхийг зөвлөж байна. Хойш тавьсан ажлаа шийдвэрлэхээс гадна танд ноогдсон бүхий л чухал тушаал шийдвэрийг амжилттай гүйцэтгэх бололтой. Харин томоохон арилжаа наймаа хийх гэж байгаа бол ашгаас илүүтэй эрсдэлээ сайтар тооцоорой. Албаны болон хувийн асуудлаа зэрэг шийдвэрлэх боломж гарч ирнэ. Таны зохион байгуулах чадвар сайн байсан ч бусдын зүгээс хангалттай үнэлэлт авч чадахгүй. Танд нөлөөлж болохуйц хүмүүсийн дургүйцлийг хүргэх зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Аливаа маргаан, хэрүүл шуугианаас зайлсхий. Болгоомжгүй хэлсэн үг тань том асуудалд оруулж болзошгүй. Дотнын хүмүүс, үнэнч найз нөхөд үзэл санаа, үйл хэргээрээ нэгдэж чадвал зорьсондоо бүрэн хүрч чадна. Хэн хэнийхээ зөвлөгөө, саналыг анхааралтай сонсож, авахыг нь авч ажилдаа тусгахад алдахгүй. Чухал шийдвэрийг зөн совин эсвэл ямар нэгэн мэргэ төлөгчийн хэлснээр хийх хэрэггүй. Бодит байдалдаа дүгнэлт хийж байж, шийдвэрээ гаргаарай. Хайртай хүндээ итгэх итгэлээ алдалгүй, бүх талаар дэмж. Хэрэв та ямар нэгэн байдлаар эргэлзэж эхэлбэл өөрөө өөрийгөө зовоох болно. Адал явдал, гэнэтийн үйл явдал өрнөхөөр байна. Уран бүтээлийн болон ажил хэргийн уулзалт хэлэлцээр хийхэд тохиромжтой үе. Бусдыг өөртөө татах чадвараа зөв үед ашиглаарай.
Ихэр: Ажил мэргэжлийн хүрээнд гарах амжилт ололт нь цалин орлого нэмэгдэхэд шууд нөлөөлдөг хэдий ч өөр шалтгааны улмаас ч санхүүгээ нэмэгдүүлэх боломж бас гарна. Боломжийг хэрхэн ашиглах нь зөвхөн танаас л шалтгаалах болно. Хэн нэгний дэмжлэг туслалцаанд найдахын хэрэггүй. Ажлын ачааллын хажуугаар элдэв хов жив, хэл ам нь саад болохоос биш нэмэр болно гэж үгүй. Хариуцсан ажилдаа бүхий л анхаарлаа хандуулаарай. Ашиг орлогын ундарга болсон ажил үйлсээ бүтэмжтэй болгохын тулд од эрхсийн тохиолыг аль болох эергээр хүлээн аваарай. Дотоод мэдрэмжээ зөв чиглүүлбэл албан тушаал, мөнгө санхүүгийн хувьд дэвшил гарах болно. Эр зориг шаардсан, сэтгэл түгшээсэн ажил таны зүтгэлийг үнэлсэн мэт амжилттай болох болно. Уран бүтээлч хүмүүсийг ч од эрхэс ивээж байна. Эрхэлсэн ажил хэрэг болон хувийн амьдралдаа алдаа эндэгдэл, саад бэрхшээл үүсгэхгүйн тулд сайн мэдэхгүй зүйлд хөрөнгө оруулах хэрэггүй. Мөн шинэ танилдаа яаран итгэл үзүүлэх хэрэггүй. Эрсдэлтэй ажилд анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Буруу сэтгэлтэй хүмүүсийн нөлөөнд автахгүй байх нь чухал байна. Ямар ч нөхцөлд өөрийгөө бүрэн удирдахыг зөвлөж байна. Өөрийн үзэл баримтлал, чиг шугамаасаа хазайх явдал гаргахгүй байх хэрэгтэй. Шударга журамтай хүнээс гарч боломгүй ааш аягаас татгалзах хэрэгтэй. Гэнэтийн саад бэрхшээлд эмзэглэх, шантрах хэрэггүй. Энэ нь түр зуурынх байх бөгөөд таны сэтгэлийн хат тэвчээр болон цаг хугацаа даван гарах болно. Хэрэв тусламж дэмжлэг хэрэгтэй бол хамгийн ойрын хүмүүстээ хандаарай. Мөнгө санхүүтэй холбоотой ажлаа бусдад найдах хэрэггүй. Өмнөх ажлаа цалгардуулах нь танд таагүй нөхцөл байдлыг авчирч болзошгүй тул ямар ч зүйлд хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Шийдэхэд бэрх асуудалтай тулгарч магадгүй. Холбоо харилцаагаа бататгаж, чухал уулзалтуудад оролцсоноор та багагүй мэдээлэл олж авч чадна. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг зөв ашиглах үе. Санхүүгийн хувьд тогтвортой байхаас гадна нэмэлт орлого олж байр сууриа бэхжүүлнэ. Санаандгүй ирсэн мэдээлэл нь таны ажлын төлөвлөгөөнд ихээхэн өөрчлөлт оруулж болзошгүй. Эхлүүлсэн ажил тань амжилт дагуулах магадлал өндөр тул төлөвлөгөөгөө цааргалахгүй хэрэгжүүл. Хайрын харилцаанд гарах эерэг өөрчлөлт нь таны амьдралыг улам гэрэлтүүлнэ.
Мэлхий: Өөрийгөө бусдаас дээгүүрт тавих үзэл, түрэмгий зан нь сул талаа өөгшүүлэн дэмжих байдлыг үүсгэнэ. Өөрөө өөртөө саад тотгорыг бий болгох болно. Дотоод эрх чөлөөгөө эрхэмлэж болох ч сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь илүү чухал үе. Муу зуршил, түр зуурын шунал тачаалаа барьж, түүнтэй идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Эрч хүчтэй, урам зориг байгаа тул чухал ажлаа амжуул. Өөрийн эрч хүч, авьяас билэг, ур чадвараа бүрэн дүүрэн харуулах бололцоо гарна. Өөрт оногдсон ажлаа сайн хийж, танд итгэсэн хүний итгэлийг алдахгүй байх нь хамгийн чухал байна. Бүтээлч байхыг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд хамгийн таатай үе байх болно. Харин бусдаас дэмжлэг туслалцаа авах замд чинь хэн нэгэн саад болж магадгүй. Дотоод сэтгэлээ илэрхийлэх хүнээ зөв сонгохгүй бол та бусдын өмнө эвгүй байдалд орж магадгүй. Эргэлзээ төрүүлэхүйц зүйлээ баттай болгохын тулд туршлагатай, чадвартай хүнээс зөвлөгөө авахад буруудах юмгүй. Санхүүгийн хувьд амжилт гарвал энэ нь өмнөх ажлын үр дүн байна. Бие дааж хийсэн ажил тань удаан хугацаанд үргэлжлэх ч дутуу орхиж болохгүй. Албан тушаал эрх мэдлийн өрсөлдөөн хамт олны харилцааг муутгаж магадгүй. Тушаал дэвших, зэрэг дэв горилох зэрэг нь энэ цаг үед тохиромжтой биш бөгөөд та өөрт оногдсон ажилдаа чин сэтгэлээ зориулж чадвал элдэв явуулгагүйгээр амжилтад хүрнэ. Ямар ч ажлыг эхлүүлэхэд танд ихээхэн мэдлэг мэдээлэл шаардагдах тул өөрт тохирох арга барилыг сонгоорой. Ахмад настан болон нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөөг авахаас татгалзах хэрэггүй. Бусдын тусламжгүйгээр шийдэж чадахгүй олон зүйлтэй нүүр тулгарах болно. Эрүүл мэндээ анхаар. Энэ өдөр эрүүл мэндэд таагүй нөлөөлж болохуйц хурц хоол хүнс болон буруу зуршлаас хол байхыг зөвлөж байна. Ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өөрийн хариуцсан ажлын төлөвлөгөөг нягт нямбай бодож боловсруулах хэрэгтэй. Эмх замбараагүй байвал таны гаргасан хүчин зүтгэл үр дүнд хүрэхгүй. Хамт ажилладаг нөлөө бүхий хүмүүсээс тусламж авахаас бүү татгалз. Энэ нь таны нэр хүндэд нөлөөлөхгүй. Мөн бодлогогүйгээр ямар нэгэн алхам хийхгүй байхыг зөвлөж байна.
Арслан: Боломжийн ашигтай ажлын санал сэтгэлд хүрэхгүй байж магадгүй. Цаг зав, хөрөнгө мөнгөө дэмий зүйлд үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Бусдын зөвлөгөөнд хяналттай хандаарай. Өөрийн толгойгүй мэт хүний амаар ажлаа явуулах нь танд ихээхэн хор уршгийг авчрах тул чухал зүйл дээр өөртөө итгэ. Мөн итгэлтэй ойр дотнын хүнтэйгээ зөвлөлдөж байхыг анхаар. Таны зарим зөн совин биеллээ олох үед сэтгэл дотроо эрх чөлөөг мэдрэх болно. Зочин гийчин хүлээж авах магадлалтай. Ойр дотнын хүмүүс, найз нөхдөө баярлуулах нь танд таатай байх болно. Эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгоход амар хялбар байна. Таныг ч мөн анхаарал халамж хүлээж байна. Зарим нэг тогтворгүй, туйлбаргүй байдал нь ажлаа солих, хийж байснаа дутуу орхих сэдэл төрүүлнэ. Сайн нөхөрлөлд үл итгэлцэл, хагарал бутрал гарч мэднэ. Амьдралын идэвх муутай, урсгалаараа явж ирсэн хүмүүсийг од эрхэс ивээлдээ авна гэж найдах хэрэггүй. Хоол хүнсэндээ анхаарал хандуул, хууч өвчин хөдөлгөх магадлалтай сонголт хийхгүй байхыг зөвлөж байна. Таныг амжилт ололт хүлээж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд өөрийн хүч хүрэх зүйлийг хийхийг зөвлөж байна. Хэрэв чадахгүй зүйлээр оролдвол чухал ажлыг баллаж магадгүй гэдгийг санаарай. Таны өрсөлдөгч болон танд атаархдаг хэн нэгэн хор уршиг, саад тотгор учруулах бололтой. Эрсдэл гаргахгүй байх талаас анхаарч, болгоомжтой байдлаа алдаж болохгүй. Ихэнх хүмүүс эрч хүчээ алдаж байгааг мэдэрнэ. Мөнгө санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа хянуур анхаарал болгоомжтой байгаарай. Хийх байгаа ажлын төлөвлөгөөг хянаж, учир дутагдалтай зүйлд шүүмжлэлттэй хандахыг хичээ. Алдаа гарах магадлал өндөр байна. Өөрийгөө хянахад цаг заваа харамгүй зориулаарай. Санхүүгийн хүндрэлээ арилгахын тулд дахин дахин зээл авах талаар бодохын ч хэрэггүй. Боломжтой аргыг эрж сүвэгчилж, ур ухаанаа уралдуулан хүндрэлийг даван гарахыг хичээгээрэй. Шинээр ажил эхлүүлэх, томоохон төлөвлөгөө гаргасны хэрэггүй. Хэрэгжүүлсэн төсөл хүссэн үр дүнг авчрахгүй бололтой. Амьдралд тань шинэ хүн орж ирнэ.
Охин: Таны одоогийн байгаа нөхцөл байдал эргэн тойрны хүмүүст тань таалагдахгүй бол ганцаардлын байдалд шилжиж мэднэ. Ойлгомжгүй харилцаа сэтгэл санаа тогтворгүй байдал үүсгэн, уур бухимдал төрүүлнэ. Хайр сэтгэлийн харилцаанд ан цав үүсвэл зөрчил маргаан ширүүсэж магадгүй. Идэвхтэй амьдарч, хэрэгцээтэй өөрчлөлтийг гаргах хэрэгтэй. Бага зэргийн хөл хөдөлгөөн ч төвөгтэй санагдах боловч олон ажилд идэвхтэй оролцох шаардлага гарна. Тодорхойгүй үйлдлийг чиглүүлэн зохицуулах нь дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах учир ойрын хүмүүсийн тус дэмжлэгийг ав. Бусад хүмүүст ч өөрийн ур чадвараа гаргах боломж олгоорой. Од эрхэс ямар ч харилцаанд том өөрчлөлт гаргахыг дэмжихгүй байна. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломжийг бий болгохын тулд өөрийн хариуцсан ажилдаа бие сэтгэлээ зориул. Хувийн эрх ашгийн төлөө ажил хэргийн аливаа харилцааг цалгардуулж сэвтүүлэхгүй байхыг зөвлөж байна. Хүссэн зүйлээ авахын тулд тийм ч их мөнгийг зарцуулахгүй байхыг хичээ. Санхүүгийн байдлаа хэвийн барьж байхын тулд хэрэггүй зардлуудаа танахыг зөвлөж байна. Хүндрэлтэй байсан харилцааг залруулах таатай боломж хүлээж байна. Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах алхам хийх үе. Арилжаа наймааны ажилд одтой байх бөгөөд удаан төлөвлөсөн ажил хэрэг танд боломжийн ашиг орлогыг авчирна. Эртний танилтайгаа уулзах, багийн найзтайгаа ярилцах нь зэрэг нь таны хувьд нэг төрлийн амралт сэргэлт байх болно. Ахмад настай хүмүүс энэ үед эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Биеийн дархлаа доройтсон, сульдсан байж мэднэ. Мөн ойр дотнын хүмүүст тань анхаарал халамж туйлын их хэрэгтэй байна. Бичиг баримттай холбоотой ажил амжилттай бүтнэ. Цаг үеэ олсон оновчтой шийдэл санаачилга тань ажлыг тань ахицтай дэвшилтэй болгох боломжтой. Өөрийн дотоод мэдрэмжээ зөв илэрхийл. Өвөрмөц үзэл бодлоороо бусадтай зөрчилдөхөд хүрнэ. Гэвч үүссэн нөхцөл байдлыг амжилттай шийдвэрлэх боломж байна. Харин хэт мэдрэмтгий, эмзэг байдлаа аль болох ил гаргахаас зайлсхий. Аливаа таагүй байдалд орвол өөрийгөө татан авахад нэлээд хугацааг зарцуулж магадгүй. Сэтгэл санааны байдлаас болоод эрч хүч сул дорой байна.
Жинлүүр: Ойр дотнын хүмүүсийнхээ асуудлыг шийдэх хүсэл их байна. Гаднын нөлөө таны сэтгэл санаанд хүчтэй нөлөөлнө. Өөрийгөө хяналтад байлгаж, тайван байдлаа хадгалахыг хичээ. Зарим нэг шийдвэрлэх ёстой ажил нь ихээхэн эр зориг, итгэл зүтгэлийг шаардах болно. Чөлөөт цаг гарвал өөртөө тохирсон биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд хамгаас ашиг тустай байна. Ажил амьдралын бүхий л асуудал дээр зөн мэдрэмжтэй байх шаардлага гарна. Хэт өөртөө итгэлтэй байх эсвэл урам зориггүй байх зэрэг нь ямар ч харилцаанд асуудал үүсгэж болно. Эрч хүчтэй их байсан ч түүнийгээ хэтрүүлэн гаргах хэрэггүй. Нэгэн хэвийн хэвшмэл ойлголт таны эсрэг байх магадлалтай. Юу ч хийсэн алдахгүйгээр амжилт олох нь ховор байхыг од эрхэс сануулж байна. Хэн нэгний үзэл санааг гол тулгуур болголгүй зөвлөгөө гэдэг утгаар хүлээж ав. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахад таатай байна. Гэхдээ хөндлөнгийн хүмүүсийн нөлөөнд автах магадлал ч өндөр байна. Зориг зүрх, шаргуу зан чанар нь алдсан байр сууриа олж авахад туслах болно. Олон нийтийн ерөнхий хандлага бурууг өөгшүүлэх чиглэлд байна. Өдрийн хандлага нэлээд тааламжгүй байх бөгөөд танд ирсэн сөрөг нөлөөг хэт сэтгэл хөдлөлтэй хүлээн авахгүй байхыг хичээгээрэй. Учирсан асуудал бэрхшээл бүрд өөрийгөө буруутган зэмлэх хэрэггүй. Ажил хэрэгч зан, бүтээж туурвих идэвх буурах хандлагатай байна. Ямар ч тохиолдолд цалгар назгай байдал гаргаж болохгүй. Олон хүмүүстэй уулзах боломж гарна. Бусдын ур чадвар, туршлага мэдлэгийг судлах хэрэгцээ нэмэгдэнэ. Нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэлд орж чадах ч өөрийн бусдад хүндлэгдэх авьяас чадвараа таниулах боломж тэр бүр олдохгүй. Заримдаа амьдрал тань салаа замын уулзварт ирсэн мэт санагдана. Ямар замаар амжилтад хүрэх вэ гэдгээ шийдэж чадахгүй гацах бололтой. Өөрийн мэдлэг, туршлагыг нэмэх гэж хичээх болно. Оюун санаагаа хэрэгтэй зүйлд төвлөрүүлэх шаардлагатай. Сурч мэдэх гэсэн хүсэл таныг бүрэн эзэмдэнэ. Төлөвлөөгүй салбарт ажиллах санаа тийм ч оновчтой бус байж мэднэ. Хийж үзээгүй ажлаа оролдох нь таныг эрсдэлд оруулах болно. Тиймээс судалгаа, тооцоо хамгийн чухал гэдгийг үргэлж өөртөө сануул.
Хилэнц: Шинэ гаргасан төлөвлөгөөг чухал нөлөөтэй хүмүүст танилцуулах бололтой. Төрийн байгууллагад хандах, чухал бичиг баримт бүрдүүлэх зэрэг нь энэ өдрийн хамгийн бүтэмжтэй ажлууд байх болно. Харин үр дүнгүй харилцаа таныг азгүйдэлд хүргэж болзошгүй. Бусадтай харилцахдаа хайнга, үл тоох маягаар хандах хэрэггүй. Мөн хэвийн үргэлжилж буй ажлаа түргэсгэх гэж яарах хэрэггүй. Гадна өнгөний гял цалд хууртагдах мөн өнгөц дүгнэлт гаргах зэрэг нь гол алдаа болохоор байна. Хэрэв та бодит байдлын мөн чанарыг сайтар ойлгож харж чадах юм бол элдэв таагүй зүйлс, саад бэрхшээлээс хол хөндий байж чадах болно. Ажил амьдралын бүх зүйл дээр нэг талыг барилгүй, тэнцвэртэй байхыг зөвлөж байна. Ажил хэргийн харилцаанд өөрийн боломжийг бодитоор үнэлж, бусдад итгэл үзүүлэх нь хамтын ажиллагааг улам бататгаж өгнө. Мөн хийх үйл хөдлөлөө нэг бүрчлэн тооцоол. Таны бусдад нөлөөлөх чадвар улам ихэснэ. Үзэл бодолдоо тууштай байж чадвал одоо биш ч хэтдээ санасан бодсоноо хэрэгжүүлж чадна. Өөрийн зөн совиндоо итгэж шийдвэр гаргах нь алдаа болж мэднэ. Хуучин харилцаа олны өмнө ил гарч ирнэ. Энэ нь танд багагүй асуудал авчрах ч ажлын ирээдүйтэй холбоотой тул анхааралтай хандаарай. Олдсон боломжийг ашиглан ажлын саналыг хүлээж аваарай. Бүх төрлийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, хамт олны уулзалт зохион байгуулах зэрэгт таатай байна. Таны бусадтай харилцах чадвар өндөр түвшинд байгаа тул бүхий л ажил амжилтай байх болно. Хувийн харилцаа болон сэтгэл санааны байдлаас хамааран үйл хэргээ явуулах, асуудалд явцуу хандах хэрэггүй. Аливааг эргэцүүлэн бодоход их таатай байх бөгөөд аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Зарим хүмүүсийн байр сууринд том өөрчлөлт гарах төлөвтэй. Хамт олны дунд аливаа таагүй зүйл гарахаас сэргийлээрэй. Тодорхойгүй үйл ажиллагаа таны ихэнх цагийг барах болно. Зарим зүйлийг орхигдуулах эсвэл буруу тооцоолох зэрэг нь хариуцсан ажилдаа улам няхуур байхад хүргэнэ. Таагүй мэдээ сонсох нь танд улам их ачаалал, дарамтыг авчирна. Гэвч ойр дотнын хүмүүс болон гэр бүлийнхэн тань таныг бүх талаар дэмжих болно.
Нум: Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажлын чадвар өндөр байна. Хэрэв та өөрийн байр суурь, гаргаж буй шийдвэр зэрэгтээ эргэлзэж байвал зөн билэг, оюун санаандаа итгэж болно. Ойр дотнын хүмүүсийнхээ үйл хэрэгт хамгийн сайн зөвлөгч нь байхыг хичээ. Хөрөнгө мөнгөний тал дээр тийм ч хангалуун биш байгаа бол энэ үед үнэтэй, тансаг хэрэглээг багасгахыг од эрхэс зөвлөж байна. Хамт олныхоо дунд өргөн далайцтай ажил зохион байгуулах, бусадтай хамтран ажиллах зэрэгт таатай байна. Анд нөхдийнхөө зөвлөгөөг сонсох юм бол тэдний үг шударга бөгөөд цагаа олсон гэдгийг ухаарна. Гаднын сөрөг нөлөө таныг чиглэж магадгүй. Сэтгэл хөдлөл, огцом уураа барьж нөхцөл байдлыг гартаа авахыг зөвлөж байна. Таны ухаалаг, тэвчээртэй байдал нь эргэн тойрны эмх замбараагүй байдлыг зохицуулахад ихээхэн тус болно. Ямар ч хэрэгцээтэй байсан их мөнгө зарцуулах хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндийг сайтар ажиглаж анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох, бусадтай хамтарч ажиллах зэрэг нь таны хувьд хэсэгхэн хугацаанд тохиох боломж гэхэд болно. Амьдралд өсөлтийн хажуугаар бууралт ч мөн хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Бүх хүндрэл бэрхшээлийг өөрийн хүч, ухаанаар даван туулахыг хичээгээрэй. Хуучин янаг амрагийн харилцаатай байсан хүмүүс уулзалдаж магадгүй. Хариуцлагатай байж, бусдын итгэлийг алдахгүй байх нь чухал өдөр. Бусдын ажил хэрэгч чанарыг хүндэлж, санал бодлыг нь сайтар сонс. Олдсон боломжийг ашиглан мөн бага зэрэг азтай байсан тохиолдолд та бүрэн амжилтад хүрнэ. Харин хувийн харилцаандаа хариуцлага алдсанаас зарим нэг хүндрэл гарч мэднэ. Өмнөх амьдралаа хэтэрхий сөхөх хэрэггүй. Яаруу адгуу зан нь гаргасан шийдвэрт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж магадгүй тул аль болох тэвчээртэй, тайван хандахыг зөвлөж байна. Хэн нэгнээс дэмжлэг туслалцаа авахаас эмээж, ичих хэрэггүй. Өнөөдрийн ажил хэрэг ихээхэн эрч хүчийг танаас шаардах болно. Хайр дурлалын харилцаагаа авч үлдэж чадсанаар сайхан ирээдүй хүлээж байна.
Матар: Бизнесийн үйл ажиллагааг өргөтгөх уулзалт хэлэлцээр хийж, гадаадын шинэ түншүүдтэй болох магадлалтай байна. Гэхдээ олон янзын саад бэрхшээл, худал мэдээллийн эсрэг сөрж зогсох шаардлага гарна. Таны тэвчээртэй, ухаалаг байдал энэ бүхнийг даван гарахад туслах болно. Хувийн амьдралаа өөрчилж болохуйц мэдээллийг авах болно. Энэ өдөр өөрийн ололт амжилт болон алдаа дутагдлыг нарийвчлан дүгнэж, зөв дүгнэлт хийхэд зориулаарай. Төсөл төлөвлөгөө болон идэвхтэй үйл ажиллагаа нь хүсэн хүлээж байсан үр дүнг авчрахгүй бололтой. Зөн совиндоо хэт итгэх нь буруу зүйлд хүргэж мэдэх юм. Хариуцлагатай байхад хүн бүр суралцах шаардлагатай. Мөнгө олох бодол таны толгойд байнга эргэлдэхээ болихын тулд та санхүүгийн тааламжтай нөхцөл байдалд хүрэх хэрэгтэй. Гэхдээ зарим үед энгийн зүйлээс ч амьдралын баяр баясгалан, сайн сайхныг бүрэн дүүрэн амтлах боломжтой. Үлгэр дуурайл авдаг нэр хүндтэй хүнтэйгээ уулзах сонирхолтой уулзалт хүлээж байна. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэх тал дээр санаа зовох хэрэггүй. Чин сэтгэлээсээ ярилцах нь хүн бүхэнд таалагдах болно. Нийгэмд өрнөх хөл толгой нь олдохгүй нөхцөл байдал нь таны сэтгэл зүйл сөргөөр нөлөөлж магадгүй. Аз туршсан үйлдэл, хэт хийсвэр амьдралаас хол хөндий төлөвлөгөө гаргах амаргүй байна. Буруу зуршилтай, таагүй бодолтой хүмүүсээс зайгаа барихыг зөвлөж байна. Тааламжгүй харилцаа холбоо нь эргээд таныг гарах гарцгүй болгож мэднэ. Танд аз тохиох мэдрэмж ихэснэ. Зүрх сэтгэлдээ хүсэж мөрөөдөж байсан хүнтэйгээ уулзаж учрах болно. Шинэхэн хосуудын хамтын амьдрал бат бөх, урт удаан хугацаанд хамт байхыг од эрхэс амлаж байна. Ажлын харилцаанд сонин содон үйл явдал бага байх бөгөөд саад бэрхшээл ч гарахгүй хэвийн үргэлжилнэ. Харин алдаа гарвал ямар ч ажил гараас гарахгүй ихээхэн цаг үрэх бололтой. Хэтийн зорилгоо тодорхойлох, төлөвлөгөөний биелэлтээ дүгнэх зэрэг ажлуудыг хамтад нь амжуулна. Худалдаа наймааны ажилд таатай байна. Амжилтаа бэхжүүлэхийн тулд хүрэх хил хязгаарыг тодорхойлж, аар саар зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Гэнэт орж ирсэн санаа нь хамт олны сонирхлыг татна. Тууштай үзэл бодолтой хүмүүс олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө.
Хумх: Ирээдүйн төлөвлөгөөндөө өөрийн сэдсэн зүйлийг болон эргэн тойрны бүхий л хүмүүсийн саналыг тусгах хэрэгтэй болно. Ихэнх хүмүүсийн хувьд асуудал бэрхшээлээ төвөггүйхэн даваад гарах боломж ирнэ. Гэхдээ өмнөх ажлаа хийж гүйцэлдүүлэхэд дутагдаж байгаа зүйлийг олохын тулд багагүй хүч хөдөлмөр гаргана. Дотнын хүмүүс сэтгэл санааг тань өргөж, дэмжинэ. Тэдэнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийл. Төр захиргааны байгууллагад асуудлаа шийдүүлэхээр хандахад бүтэмжтэй байна. Хувийн тайлбар, мэдээллийг олон нийтэд дэлгэх хэрэггүй. Анхааралтай байхгүй бол таагүй асуудалд өртөж магадгүй. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл болгоомжгүй зан гаргах зэргээс болж төвөгтэй байдалд өөрийгөө оруулна. Санаандгүй үйл явдал сэтгэл санаа тавгүйтүүлнэ. Алдаа эндэгдэл гаргах магадлал байгаа ч тайван байдлаа хадгалж өөрийгөө төвлөрүүл. Сайхан зүйлийн тухай бодож өөдрөг байхад аливаа таагүй зүйлээс холуур өнгөрч болох юм. Хайртай хүндээ бүхнээ зориул. Тааламжтай харилцаанаас та амьдралын хамгийн сайхан шагналыг хүртэх болно. Аз туршсан ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа хүнд нөхцөлд орох ажил хийдэг бол эрсдэлтэй алхам хийхгүй байх хэрэгтэй болно. Хэн нэгэнтэй ойр дотно харилцаа үүсгэх нь тааламжтай бус байж мэднэ. Эрүүл мэндийн хувьд бага зэргийн асуудал тулгарсан ч үл тоох хэрэггүй. Яаралтай тусламж аваарай. Хүн хүнээс илүү тэсвэр тэвчээрийг гарган, хүлээцтэй хандах нь танд хожим их хэрэгтэй болно. Ажил үйлс тань бүтэлгүй байсан ч биеэ барьж байхгүй бол уг асуудлыг бүр дэвэргэн, аюулд орж болзошгүй. Хосуудын харилцаа олны анхааралд өртөж мэднэ. Ганц бие бүсгүйчүүд хайр сэтгэлийн харилцаандаа анхаарна. Тэдний хувьд өөрийн хүсэмжит хүнтэйгээ учрах боломжтой. Уран бүтээл туурвих, шинийг эрэлхийлэхэд таатай өдөр. Ном зохиол унших, хөгжим сонсох зэрэг нь тархиа сэргээх сайхан боломж өгнө. Хэрэв танд асуудал бэрхшээл тулгарвал ойр дотнын хэн нэгний тусламж дэмжлэгийг авахыг хичээгээрэй. Аяллаар явах гадуур зугаалах зэрэг нь өнөөдөр тохиромжтой. Хувийн бэлтгэлээ сайн хангаж өөртөө аль болох ая тухай байдлыг бүрдүүлээрэй.
Загас: Энэ долоо хоногт сонирхдог хоббиндоо багагүй мөнгө үрж мэднэ. Гэхдээ онц чухал шаардлагагүй зардал гаргахаас сэргийл. Мөнгө санхүү, эд материаллаг байдал хурдан дээшилнэ гэж боддог хүмүүст боломж бага олдоно. Амжилттай яваа хэн нэгнийг харж өөрийн одоогийн байдалдаа сэтгэл дундуур болох хандлага гаргаж мэднэ. Мөн хийж дадсан ажлаа голох, сонирхол буурах явдал тохиолдож магадгүй. Болж буй үйл явдалд санаа сэтгэлээ хэтэрхий чилээсний хэрэггүй. Хайр дурлалын романтик адал явдлаас татгалзах нь үүсэж болох таагүй үр дүнгээс сэргийлж болох юм. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлд нийцсэн хүнтэй уулзах таатай боломж гартал дэмий харилцаанд цагаа үрэх хэрэггүй. Харин гэр бүлтэй загасныхан өөрийн болон хайртай дотнын хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуул. Долоо хоногийн сүүл рүү өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа мэдрэхийг хүсвэл ганцаар байж бясалгал хийх, бодол ухаанаа төвлөрүүлэх хэрэгтэй. Соёл урлагийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд амжилт бүтээл арвинтай байна. Гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт байж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүл. Сүүлийн үед амжуулж чадаагүй аж ахуйн ажлуудаа хийх, гэр орноо тохижуулах зэрэгт бүхий л анхаарлаа хандуулна. Хэрэгтэй хэрэггүй зүйлийн хойноос хэт улайран гүйх бололтой. Шаардлагагүй холбоо харилцаандаа шүүмжлэлтэй хандахыг зөвлөж байна. Янаг амрагийн түр зуурын харилцаа таны амьдралыг дэнжгэнүүлж, та буруу сонголт хийж магадгүй. Таагүй харилцаанаас та гомдол бухимдал, өшөө хорсол тээж үлдэх болно гэдгийг од эрхэс анхааруулж байна. Харин хайртай дотнын хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх юм бол баярт мэдээ хүлээн авч магадгүй.