2024 арванхоёрдугаар сарын 12 ордын зурхайг танилцуулж байна
Хонь: Энэ сарын эхээр хувийн амьдралд гарах сайн сайхан өөрчлөлт бүр танд аз жаргалыг мэдрүүлнэ. Бүх төрлийн хамтын ажиллагаа амжилттай байх болно. Та бусдад итгэл найдвар өгч, тэдний хувьд шинэ боломжийг нээж өгнө. Дур булаам байдал тань олон хүнтэй харилцахад сайнаар нөлөөлнө. Амьдралын эрч хүч өндөр байх тул та өөрийн хийж чадахгүй зүйлийг ч туршихыг хүснэ. Сарын дунд үед шинэ албан тушаалд очих, ажлын байраа өөрчлөх зэрэг өөрчлөлт хийхэд таатай байна. Олон нийттэй эелдэг, сайхан харилцах нь таны хүрээллийг нэмэгдүүлнэ. Хамт олон, ойр дотнын хүмүүстээ хүнлэг, энэрэнгүй хандах нь эн тэргүүний хийх зүйл байна. Худал хуурмаг мэдээллээс болж үргүй зардал нэлээд гаргах бололтой. Энэ нь яаралтай засахгүй бол алдагдалд ч хүргэж болзошгүй. Худалдаа наймаа хийх үедээ төлөвлөсөн хэмжээний зарлага л гаргах нь тохиромжтой. Хайртай дотнын хүмүүстэйгээ үг хэлээ ололцох тал дээр бага зэрэг асуудал үүсэж мэднэ. Таны хувьд ар гэртээ цаг гаргах хэрэгтэй болсон байж магадгүй. Танд эргэлзээ төрүүлж байгаа л харилцаанаас болгоомжил. Бусдын өгсөн мэдээлэлд шууд итгэх хэрэггүй. Сарын сүүл үед төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэх, хүлээсэн үүргээ дуусгахад таатай. Хувийн зорилгодоо хүрэх ажлын таатай нөхцөлийг зөвшөөрөх нь тааламжтай байна. Ямар ч газар ажилласан нэр хүндтэй байж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Хамт олондоо өөрийн үзэл бодлоо зөв зүйтэй илэрхийлж, итгэл үнэмшилтэй харагдаж чадвал цаашдын үйл ажиллагаа тань амжилттай байх бөгөөд нэр хүнд, ур чадвараа батлан харуулж чадах юм. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаа ч эерэг таатай байх бололтой. Дотнын хүнийхээ зөвлөгөөг сайтар дагах таныг алдаа хийхээс сэргийлж өгнө. Мөн өөрийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх нь элдэв зөрчил маргааныг дэвэргэхгүй байх боломж гаргана.
Үхэр: Сарын эхэн үед сонин содон адал явдлаар дүүрэн, гэнэтийн мэдээ мэдээллийг ч нэлээд хүлээж авна. Хойш тавьсан ажлаа шийдвэрлэхээс гадна танд ноогдсон бүхий л чухал тушаал шийдвэрийг амжилттай гүйцэтгэх бололтой. Харин томоохон арилжаа наймаа хийх гэж байгаа бол ашгаас илүүтэй эрсдэлээ сайтар тооцоорой. Чухал шийдвэрийг зөн совин эсвэл ямар нэгэн мэргэ төлөгчийн хэлснээр хийх хэрэггүй. Уран бүтээлийн болон ажил хэргийн уулзалт хэлэлцээр хийхэд тохиромжтой. Энэ сарын дунд үед шинээр сэдсэн ажил тань амжилт, ололт болон нэр алдрыг авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Бизнесийн үйл ажиллагаа явуулах болон хэрэгцээт худалдан авалт хийхэд таатай үе. Ажил хэрэгч уулзалт болон олон хүний хүч хөдөлмөрийн үр шимээр амжилттай үр дүнг үзүүлэх болно. Ажил амьдралын туршлагаараа таныг байнга ухааруулж дэмждэг хүмүүст зохих ёсны хүндлэлийг хүртээхийг хичээ. Хайр сэтгэлийн эерэг харилцаа танд баяр хөөр бэлэглэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хайр дурлалын шинэ харилцаа амжилттай байх ч хөнгөмсөг байдлаасаа болж хий хоосон амлалт өгөх хэрэггүй. Үр хүүхдүүддээ сайн анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Сарын сүүл рүү өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхэд маш тохиромжтой. Зөн билэг, дотоод мэдрэмж хурц байна. Амжилт ололт олох боломжийг ихэсгэсэн өөрчлөлт шинэчлэлт хүлээгдэж байна. Нөлөө бүхий хүмүүс болон дээд албан тушаалтантай ойр дотно болох таатай нөхцөл үүснэ. Томоохон эд хөрөнгөтэй холбоотой ажлуудаа хойшлуулахад гэмгүй. Ямар нэг зүйлд хэт туйлшрах, бусдын нөлөөнд автахаас болгоомжил. Сэтгэл санааны хөдлөлөө барьж, биеэ удирдаж чаддаг байх хэрэгтэй. Мэдрэлийн ядаргаа нь цочмог үйлдэл хийлгэж болзошгүй. Эрүүл мэндийн асуудал тулгарч мэднэ. Эрүүл хоол хүнс хэрэглэх шаардлага үүсэж байж мэднэ.
Ихэр: Энэ сарын эхээр ажил хэрэг болон хувийн амьдралдаа алдаа эндэгдэл, саад бэрхшээл үүсгэхгүйн тулд сайн мэдэхгүй зүйлд хөрөнгө оруулах хэрэггүй. Өөрийн үзэл баримтлал, чиг шугамаасаа хазайх явдал гаргахгүй байх хэрэгтэй. Холбоо харилцаагаа бататгаж, чухал уулзалтуудад оролцсоноор та багагүй мэдээлэл олж авч чадна. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг зөв ашиглах үе. Найз нөхөдтэйгөө уулзах, сонирхолтой газраар явах зэрэг нь сайн нөлөө үзүүлнэ. Сарын дунд үед албан тушаал ахих үйл явцад элдэв хэл ам үүсэж болзошгүй тул анхааралтай байгаарай. Эрч хүчээ олон ажилд хуваалгүй, үр дүнтэй ажиллах нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Хэн нэгний хэл ам нөхцөл байдлыг муутгаж магадгүй. Эв найрамдал тогтоохын тулд танаас маш их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр гарахыг анхааруулж байна. Ажил хэргийн гэрээ хэлэлцээр, үнэт зүйлстэй анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Таны эрч хүчийг шавхсан, төвөгтэй ажил нь эцэстээ эрсдэлтэй шийдвэр гаргахад хүргэнэ. Хамтран ажиллах хэлэлцээрт орсон амлалтаасаа хэн нэгэн буцаж магадгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай хандах хэрэгтэй бөгөөд энэ удаад оновчтой аргыг олж чадвал ирээдүйд тогтмол орлого орж ирэхээр байна. Энэ сарын сүүл рүү аливаа үйл ажиллагааг зохион байгуулах чадвар өндөр байна. Чухал шийдвэр гаргах шаардлага тулгарна. Аль болох хувийн эрх ашгаа ил гаргахгүй байхыг зөвлөж байна. Туршлага мэдлэг тань тохирно гэж бодогдсон ажил хэргийн саналыг хүлээн авах хэрэгтэй. Амьдралд тань ахуйн чанартай өөрчлөлтүүд гарна. Хувийн амьдралдаа гол анхаарлаа төвлөрүүлээрэй. Ойр дотнын хүмүүстээ тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд таны санхүүгийн боломж хир байгаа нь туйлын чухал байна.
Мэлхий: Энэ сарын эхээр эрч хүч, авьяас билэг, ур чадвараа бүрэн дүүрэн харуулах бололцоо гарна. Өөрт оногдсон ажлаа сайн хийж, танд итгэсэн хүний итгэлийг алдахгүй байх нь хамгийн чухал байна. Албан тушаал дэвших, зэрэг дэв горилох зэрэг нь энэ цаг үед тохиромжтой биш бөгөөд та өөрт оногдсон ажилдаа чин сэтгэлээ зориулж чадвал элдэв явуулгагүйгээр амжилтад хүрнэ. Эрүүл мэндээ анхаар. Эрүүл мэндэд таагүй нөлөөлж болохуйц хурц хоол хүнс болон буруу зуршлаас хол байхыг зөвлөж байна. Ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ сарын дунд үед таныг тогтворгүй болгох ямар нэгэн өдөөн хатгалга, муу явуулга хөндлөнгийн зүгээс ирэх ч өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлийнхээ ачаар даван гарч чадна. Арилжаа наймааны асуудалд идэвхтэй хандах хэрэггүй. Бусдыг хэт их захирах гэсэн хүсэл тань эргэн тойрны хүмүүсийн үл тоох байдлыг нэмэгдүүлнэ. Мөн хэт зоримог, шийдэмгий байдал нь эрсдэлд оруулж болзошгүй. Ажил төрөлтэй холбоотой шийдвэрийг эрх мэдэлтний зөвшөөрөлгүй гаргах, дур мэдэн үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Олон нийтийн санал санаачилгыг хөсөрдүүлэх, бусдын үгийг тоолгүй орхих зэрэг хандлага гаргаж мэднэ. Сарын сүүл рүү танд орлого зарлагаа хянахад хүнд байгаа ч үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг ойлго. Урьдчилан төлөвлөсөн л биш бол аливаа гэнэтийн эрсдэлтэй алхмыг хийхгүй байхыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн адал явдалд анхаарал болгоомжтой хандаарай. Хувиа хичээх, дээрэнгүй загнах зэрэг занг харилцаандаа гаргалгүй, бусдыг өөрийнхөө үгээр барьж цагдахгүй байхыг зөвлөж байна. Зарим нэг чухал ажил гарч ирэх боловч түүнийг дараа хийнэ гэж хойш тавих хүсэл төрж магадгүй. Гэвч энэ нь тийм ч оновчтой биш байна.
Арслан: Энэ сарын эхээр цаг зав, хөрөнгө мөнгөө дэмий зүйлд үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Бусдын зөвлөгөөнд хяналттай хандаарай. Зарим нэг тогтворгүй, туйлбаргүй байдал нь ажлаа солих, хийж байснаа дутуу орхих сэдэл төрүүлнэ. Санхүүгийн хүндрэлээ арилгахын тулд дахин дахин зээл авах талаар бодохын ч хэрэггүй. Амьдралын идэвх муутай, урсгалаараа явж ирсэн хүмүүсийг од эрхэс ивээлдээ авна гэж найдах хэрэггүй. Хоол хүнсэндээ анхаарал хандуул, хууч өвчин хөдөлгөх магадлалтай сонголт хийхгүй байхыг зөвлөж байна. Сарын дунд үед хамт олон болон ойрын хүрээлэлд дунд биеэ зөв авч явах тал дээр анхаар. Эхлүүлсэн ажлаа дуусгахад бусад хүмүүсийн тусламж дэмжлэг их байсан ч таны хичээл зүтгэлээс илүү хамаарна. Өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Хэрэв та бусдын өмнө буруутай зүйл хийсэн бол уучлалт гуйхаас бүү татгалз. Нөхцөл байдлын үнэн бодитоор дүгнэхийн тулд туршлагатай мэргэжилтэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Танд ирсэн мэдээлэл алдаатай байсныг олж мэдэх болно. Ажил хэрэгт саад бэрхшээл багагүй тохиолдох, хувийн амьдралд сорилт шалгалт нэлээд учрах зэрэг нөхцөл байдал үүссэн ч амжилт гаргах ч боломж байсаар байна. Энэ сарын сүүл рүү эрүүл мэндэд асуудал үүсэх тул анхаарал болгоомжтой байгаарай. Хоол хүнсээ зөв тохируулж хэрэглэхгүй бол өвчин эмгэг олох магадлалтай. Хэрэв өвчин эмгэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай. Санхүү, эд хөрөнгөтэй холбоотой асуудал тохиолдож болзошгүй. Магадгүй ямар нэгэн гаднын хүчин зүйлээс эхлэлтэй байж болох сөрөг нөлөө эсвэл хуурмаг хандлагаас болж алдагдалд орж мэднэ. Санамсаргүй алдаа ч гаргаж болзошгүй. Тайлан тооцоонд алдаа гарах, буруу дүгнэх зэрэг нөхцөл байдал үүсэж мэднэ. Гэнэтийн зардал нь ажил мэргэжлийн хүрээнд ноцтой асуудал үүсэхэд хүргэж болзошгүй. Бие сэтгэлийн хувьд хэт их ачаалал авах зүйлээс зайлсхий. Өөр дээрээ ямар нэг үүрэг хариуцлага хүлээж авах ч хэрэггүй. Таатай цагийг хүлээж бодлоготой хөдлөх хэрэгтэй.
Охин: Энэ сарын эхээр од эрхэс ямар ч харилцаанд том өөрчлөлт гаргахыг дэмжихгүй байна. Ойлгомжгүй харилцаа сэтгэл санаа тогтворгүй байдал үүсгэн, уур бухимдал төрүүлнэ. Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах алхам хийх үе. Арилжаа наймааны ажилд одтой байх бөгөөд удаан төлөвлөсөн ажил хэрэг танд боломжийн ашиг орлогыг авчирна. Бичиг баримттай холбоотой ажил амжилттай бүтнэ. Ахмад настай хүмүүс энэ үед эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Биеийн дархлаа доройтсон, сульдсан байж мэднэ. Сарын дунд үед удаан үргэлжилсэн өр зээлээ хааж сэтгэл амар, нуруу тэнэгэр унтах цаг ирнэ. Ажил хэрэгтээ идэвхтэй хандсанаар ямар ч хэцүү нөхцөл байдлаас хүссэн зүйлээ олж чадна. Ажлаа бүтээх болон өөртөө ашигтай байлгахын тулд ухамсаргүй үйлдэл хийхээс болгоомжил. Найдваргүй зүйлийн араас хөөцөлдөх нь таны алтан цагийг үрэхээс цаашгүй байж мэднэ. Гэнэтийн урьдчилан тооцоолоогүй зардлууд таны санхүүгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ. Олон хүн оролцсон хурал цуглаан нь таныг тавгүй байдалд оруулах, тархи толгойг ядраах тул холуур байсан нь дээр. Хэт том төлөвлөгөө тань цаг хугацаандаа багтахгүй болж мэдэх ч үүнд бухимдах хэрэггүй. Хувийн амьдралынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө ямар нэгэн томоохон ажил эхлүүлнэ. Таны бодсон төлөвлөгөө хурдан хугацаанд биеллээ олохгүй ч тодорхой цаг хугацааны дараа амжилттай бүтнэ гэдэгт итгэлтэй байж болно. Сарын сүүл рүү хэрэгтэй мэдээллийг олж авсны ачаар тулгарч болох эрсдэлээс гэр бүлээ хамгаалж чадна. Од эрхэс уран бүтээл туурвих, шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг оюуны хөдөлмөрийг дээд зэргээр ивээнэ. Ажил үйлсээ бүтэмжтэй, ахиц дэвшилтэй байна гэдэгт итгэлтэй байж болно. Ховор олдох боломжуудын нэг тохиох бөгөөд эргэн тойрны хүмүүсийнхээ анхаарлын төвд байж байр суурь, нэр хүндээ өсгөх болно. Шинэ санаа гаргасан ашиг тусаа орлогын шинэ эх үүсвэрээр хүртэж чадна. Оюун санаагаа цэгцэлж, цааш өсөн дэвжихийн төлөө өөртөө хөрөнгө оруулалт хий. Хэсэг хугацаанд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, шинэ зүйл сурахад тодорхой цагийг зарцуулаагүй бол одооноос бүхий л боломжтой нөхцөл байдлыг өсөж хөгжихөд зориулахыг хүснэ.
Жинлүүр: Энэ сарын эхээр ажил хэрэгч зан, бүтээж туурвих идэвх буурах хандлагатай байна. Ямар ч тохиолдолд цалгар назгай байдал гаргаж болохгүй. Нэгэн хэвийн хэвшмэл ойлголт таны эсрэг байх магадлалтай. Олон нийтийн ерөнхий хандлага бурууг өөгшүүлэх чиглэлд байна. Хэн нэгний үзэл санааг гол тулгуур болголгүй зөвлөгөө гэдэг утгаар хүлээж ав. Төлөвлөөгүй салбарт ажиллах санаа тийм ч оновчтой бус байж мэднэ. Хийж үзээгүй ажлаа оролдох нь таныг эрсдэлд оруулах болно. Таны санхүүгийн байдал хангалттай биш байгаа бол хүссэн бүхнээ авах гэж оролдох хэрэггүй. Энэ сарын дунд үед олон төрлийн хүмүүстэй харилцаа үүсгэх магадлалтай байна. Үргэлж таныг дэмжин тусалдаг ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Харин танд атаархдаг хүмүүсээс зайгаа барих нь өлзийтэй. Нууцлаг байдал, гэнэтийн мэдээ зэрэг нь ихэнх хүнд буруу ойлголтыг төрүүлж, үл ойлголцолд хүрч мэднэ. Аз турших, ямар нэгэн мөрийтэй тоглоомд мөнгөө үрэхгүй байхыг зөвлөж байна. Дэмий зүйлд цаг болон хөрөнгөө үрэх хэрэггүй. Бусадтай үүсгэсэн зарга, маргаан нь олон хүнийг хөлдөө чирч мэднэ. Бодлогогүй, үрэлгэн байдлаа зогсоохгүй бол дорвитой зүйл бүтээж чадахгүйд хүрнэ. Сарын сүүл рүү бичиг баримттай холбоотой ажилдаа алдаа гаргаж магадгүй тул сайтар хянаж, алдаагаа олж засахыг зөвлөж байна. Бусдын санал гомдлыг эелдгээр хүлээн авч өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөр. Гэхдээ од эрхсийн нөлөөний улмаас бусад хүний үгэнд амархан итгэх, буруу үйлдэл санаандгүй хийх зэрэг байдал илэрнэ. Улс төр, нийгмийн харилцаанд оролцож байхдаа өөртөө итгэлтэй байхыг хичээ. Олон хүнтэй харилцахад танд эерэг, ашигтай нөлөө илүү үзүүлэх бөгөөд таны орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр бий болж мэдэх юм. Гэр бүлийн харилцаанд таатай байх бөгөөд хувийн амьдралдаа ямар нэгэн ахиц дэвшилт гаргах зорилгоор өөрчлөлт хийхэд таатай байна. Сэтгэл хөдлөлтэй үедээ буруу шийдвэр гаргаж болзошгүй. Аль болох тайван байхыг хичээвч эргэн тойрны хүмүүсийн асуудалд тархи толгойгоо чилээнэ. Эхлүүлсэн ажлаа замын дундаас хаях хэрэггүй.
Хилэнц: Энэ сарын эхээр гадна өнгөний гял цалд хууртагдах мөн өнгөц дүгнэлт гаргах зэрэг нь гол алдаа болохоор байна. Хэрэв та бодит байдлын мөн чанарыг сайтар ойлгож харж чадах юм бол элдэв таагүй зүйлс, саад бэрхшээлээс хол хөндий байж чадах болно. Өөрийн зөн совиндоо итгэж шийдвэр гаргах нь алдаа болж мэднэ. Таны бусадтай харилцах чадвар өндөр түвшинд байгаа тул бүхий л ажил амжилтай байх болно. Зарим хүмүүсийн байр сууринд том өөрчлөлт гарах төлөвтэй. Хувийн амьдрал тань гэнэтийн өөрчлөлтүүдээр дүүрэн байх болно. Гэнэтийн үүрэг хариуцлага болон аж ахуйн овоорсон ажил нь таны ихэнх цагийг барах бололтой. Сарын дунд үед санамсаргүй үйлдэл хувийн амьдралд сөргөөр нөлөөлж магадгүй. Дотоод сэтгэлээ ойр дотнын хүмүүстээ илэрхийлэхийг хүсвэл үг, үйлдэл бүртээ чин сэтгэлээсээ хандаж бай. Бусдын төлөө юу хийж чадах талаараа сайн эргэцүүлэн бодож байж, шийдвэр гаргаарай. Хоосон яриа, хий амлалт нь ямар ч амжилтад хүргэхгүй. Уран бүтээл туурвих, ном зохиол бичих зэрэг ажлуудыг амжилттай хийх торгон мэдрэмж өндөр байна. Худалдаа наймаа хийх үедээ сэтгэл хөдлөлд автаж хэрэггүй бөгөөд зорилго тань хоосон мөрөөдөл болон хувирах аюултай. Хайр сэтгэл, амрагийн харилцаанд сэв сууж магадгүй. Энэ нь үл итгэлцэл, таагүй урвалтаас болж магадгүй. Ахуйн барагдахгүй ажил болон жижиг сажиг асуудалд дарагдаж мэднэ. Мөнгө санхүүтэй холбоотой ажлыг олны дунд, хаана таарсан газраа ярих нь зохисгүй тул та хэнтэй, хаана, юу ярихаа сайтар бодож байх хэрэгтэй. Сарын сүүл рүү нэр хүндээ өсөж, олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх бололтой. Ашигтай санал нь ирээдүйд ажлын амжилт, ахиж дэвших боломжийг авчирна. Гэхдээ бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй. Төрийн байгууллагын ажилчдын хувьд албан тушаал ахих магадлал өндөрсөж байна. Санаандгүй учрал хайр сэтгэлийн харилцаа үүсгэж магадгүй. Ирээдүйг төсөөлөн, урьдчилан харах чадвар, зөн билэг нэмэгдэнэ.
Нум: Сарын эхээр хөрөнгө мөнгөний тал дээр тийм ч хангалуун биш байгаа бол энэ үед үнэтэй, тансаг хэрэглээг багасгахыг од эрхэс зөвлөж байна. Таны ухаалаг, тэвчээртэй байдал нь эргэн тойрны эмх замбараагүй байдлыг зохицуулахад ихээхэн тус болно. Хувийн харилцаандаа хариуцлага алдсанаас зарим нэг хүндрэл гарч мэднэ. Өмнөх амьдралаа хэтэрхий сөхөх хэрэггүй. Материаллаг байдлаа дээшлүүлэх гэсэн оролдлого тань бүтэхгүйд хүрч магадгүй. Санхүүгийн үйл ажиллагаа нэлээд саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Энэ сарын дунд үед бүтээлч сэтгэлгээ, эрч хүч дүүрэн байдлыг та мэдрэх болно. Зарим ажлын орлого хангалттай байх болно. Олдсон боломжийг сайн ашиглах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа амжилттай биелүүлэх эрч хүч нэмэгдэнэ. Аливаа ярвигтай ажлыг олон хүнтэй бужигналгүй, ганцаараа төвлөрч хийвэл илүү үр дүнд хүрнэ. Мэдлэг чадвараа дээшлүүлж, шинэ орчин нөхцөлтэй танилцах, нүд тайлах боломж тохионо. Техник технологийн шинэ дэвшил, нээлттэй хөл нийлүүлэн алхах гэсэн таны мэдрэмж зөв байх болно. Өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлд суралцах тал дээр дорвитой өөрчлөлтийг эхэл. Ямар нэг байдлаар бие даах хүсэл нэмэгдэнэ. Сарын сүүл рүү танд авьяас чадвар, арга барилаа үзүүлэх боломж гарч ирнэ. Харин шинэ ажил эхлүүлэх, аялал зугаалгаар явах, гэрээ хэлэлцээр хийх зэрэг нь тийм ч амаргүй байх болно. Үл мэдэгдэх шалтгаанаар таны хийж буй ажилд саад гарах магадлалтай. Ажил хэргээ анхаарахаас гадна гэр бүл ойр дотнын хүмүүсийн асуудалд санаа тавих хэрэгцээ их байх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ эвтэй найртай харилцахыг зөвлөж байна. Гэр бүлтэй хүмүүс удаан хамт байснаар нэг нэгнийгээ шүүмжлэх, ялихгүй зүйл дээр сөргөлдөх зэрэг байдал цөөнгүй үүсдэг байж мэднэ. Үр хүүхдүүдтэйгээ эвтэйхэн харилцаж, тэдний дотоод сэтгэлээ танд нээх боломжийг олгоорой. Эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарлаа сайн хандуулах шаардлага гарна. Ялангуяа хууч өвчтэй хүмүүс гам сахих дэглэмийн онцгойлон авч үзээрэй.
Матар: Энэ сарын эхээр зөн совиндоо хэт итгэх нь буруу зүйлд хүргэж мэдэх юм. Нийгэмд өрнөх хөл толгой нь олдохгүй нөхцөл байдал нь таны сэтгэл зүйл сөргөөр нөлөөлж магадгүй. Аз туршсан үйлдэл, хэт хийсвэр амьдралаас хол хөндий төлөвлөгөө гаргах амаргүй байна. Буруу зуршилтай, таагүй бодолтой хүмүүсээс зайгаа барихыг зөвлөж байна. Хий хоосон мөрөөдөж, дэмий цагаа үрэх хэрэггүй. Хийхээр төлөвлөсөн ажлаа бүү орхи. Хайртай хосууд ялихгүй зүйл болж хэрүүл маргаан дэгдээхээс зайлсхий. Сарын дунд үед сүм хийдэд очиж мөргөл, залбирал үйлдэхэд тодорхой цаг гаргаарай. Амьдралын утга учир юунд байгааг тунгаан бодох бөгөөд илүү идэвхтэй, зорилготой байхыг өөртөө амла. Санхүүгийн боломждоо тааруулан амьдралын хэрэгцээгээ зохицуул. Ажил хэрэг ихээхэн ур чадварыг шалгах бөгөөд танд амрах зав өгөхгүй ажиллахыг шаардана. Эрсдэлтэй ажилд орооцолдох магадлалтай тул аливаа зүйлийг ном журмынх нь дагуу хийгээрэй. Хувийн амьдрал ч багагүй мэдрэмж шаардана. Найз нөхөдтэйгөө болон ойр дотнын хүмүүстэй уулзаж цагийг өнгөрүүлэх боломжийг бүү алдаарай. Хайртай хүндээ гомдоллох нь таныг мэдрэлийн ядаргаанд оруулж магадгүй. Сэтгэл хөдлөлөө хяналтгүйгээр гаргахаас зайлсхий. Сарын сүүл рүү ямар нэгэн шинэ нээлт хийх, зохиол бүтээл туурвих зэрэгт тааламжтай байх болно. Бусдыг өөртөө татах шинж чанар, амьдралын эрч хүч өндөр байна. Багш, сурган хүмүүжүүлэгчийн ажилтай хүмүүс бусдын үгийг анхааралтай сонсох хэрэгтэй. Бусдыг юунд алдаа гаргаад байгааг нь олж харах чадвар сайн байна. Эрч хүч тань аажмаар буурч байгаа тул зарим үйл явдлууд таны эсрэг эргэж магадгүй. Хэн нэгнээс танд ирэх тусламж дэмжлэг нь түр зуурынх байх бөгөөд та илүүг хүсэж найдах хэрэггүй. Бодсон санаснаа одоо л амжуулж, хийж авахгүй бол дараагийн удаа гэж хойшлуулах тусам замхран, арилах болно. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах боломжтой. Хайр дурлалын харилцаа тааламжтай байна.
Хумх: Энэ сарын эхээр төр захиргааны байгууллагад асуудлаа шийдүүлэхээр хандахад бүтэмжтэй байна. Аз туршсан ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа хүнд нөхцөлд орох ажил хийдэг бол эрсдэлтэй алхам хийхгүй байх хэрэгтэй болно. Эрүүл мэндийн хувьд бага зэргийн асуудал тулгарсан ч үл тоох хэрэггүй. Яаралтай тусламж аваарай. Уран бүтээл туурвих, шинийг эрэлхийлэхэд таатай. Хосуудын харилцаа олны анхааралд өртөж мэднэ. Ганц бие бүсгүйчүүд хайр сэтгэлийн харилцаандаа анхаар. Энэ сарын дунд үед олон үйл явдал зэрэг өрнөх ч хариуцсан ажил хэргийн асуудалдаа бүхий л анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Материаллаг байдлаа дээшлүүлэхээр зорьж буй хүмүүс ихээхэн хүч хөдөлмөр гаргах шаардлагатай болно. Хэт их ачаалал нь таны санааг уймруулж, санаандгүйгээр алдаа гаргах шалтгаан болно. Бие махбод тавгүйтэх тул ажлын эрч хүчийг сулруулна. Муу нөлөөтэй танилын хүрээллийг үгүй хийх хэмжээний өөрчлөлтүүд хувийн амьдралд хэрэгтэй байж магадгүй. Олон хүнтэй харилцах хэрэггүй. Ажлаа зөв зохион байгуулж амралт ачааллаа тэнцүүл. Зарим нэг хүмүүстэй үг хэлээ олох, хүнд суртлыг даван гарах зэрэг нь нэлээд бэрхшээлтэй байх бололтой. Сарын сүүл рүү танилын хүрээгээ нэмэгдүүлэх, харилцаагаа гүнзгийрүүлэх зэрэг үйл ажиллагаанд тохиромжтой. Хариуцлага сайтай хүмүүстэй ажил хэргийн түнш болох нь илүү үр дүнтэй байна. Өөрчлөлт хийх, засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой. Албан ажилд хувийн ашиг сонирхлыг илүүд тавих юм бол ахин дэвшихэд тань саад болохоос гадна хамтран ажиллагсдын дургүйцлийг хүргэж магадгүй. Гэнэт ирсэн ажил хэргийн саналд яаралгүй хариу өг. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарна.
Загас: Энэ сарын эхээр идэвхтэй бус байдал, сул дорой хандлага тохионо. Удаан хийсэн ажлаас залхах, дургүй болох байдал илрэх боловч хойрго зан гаргаад хэрэггүй. Аливаа зөрчил маргаан нь хар буруу санаа агуулснаас үүдэлтэй байна. Сэтгэл хөдлөл хил хязгаарыг давах магадлалтай. Од эрхсийн таагүй байрлал нь таны санаж бодсон зүйлээ гүйцэлдүүлэх болон харилцан ойлголцох боломжийг таслан үймүүлж магадгүй. Сарын дунд үед танд ирсэн санаандгүй мэдээллээс болж тооцоолоогүй зардал чирэгдэл учрах магадлал өндөр байна. Танил тал найз нөхдийн тусламжийг авах шаардлага гарна. Ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэг нь танд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд ихээхэн тус дэм болох болно. Санхүүгийн байдлаа огцом нэмэгдүүлж чадахгүй ч мөнгөн хуримтлалыг бий болгох зорилго тодорхой үр дүнгээ өгнө. Санхүүгийн нөхцөл байдал сэргэх хэдий ч зарцуулах зарлага нэмэгдэж байна. Хэрэггүй харилцаа холбоогоо хязгаарлах үе. Хамт олонтойгоо үүсгэсэн таагүй харилцааг давах туулах хэрэг гарна. Зөрчилтэй харилцаа нь хэн нэгний буруутай үйлдлээс бус зүгээр л тэвчээргүй зангаас үүссэн буруу ойлголтын үр дүн байж болно. Сарын сүүл рүү нарийн чимхлүүр ажил дээр алдаа гарч мэднэ. Мэргэжлийн хүнээс туслалцаа авахаас бүү татгалз. Дуусаагүй ажил хэргээс болоод ачаалал нэмэгдэнэ. Ярвигтай төвөгтэй ажил нь их цаг шаардах ч авьяас чадвараа ил гаргахад чухал нөлөө үзүүлнэ. Таны үг үйлдэл бусдын анхаарлыг татахуйц байж, зөв хандлагын хүчээр нэр хүндээ өсгөж, талархал шагнал авах магадлалтай. Олон нийттэй харилцах үйл ажиллагаа амжилттай байна. Өөрийн нөөц бололцоондоо итгэх байдал нэмэгдэх үед л тулгарсан сөрөг хандлага, таагүй нөхцөл байдлаас амархан ангижирна. Хайртай хүнтэйгээ романтик болзоо зохион байгуулах зэрэг хувийн харилцаанд тохиромжтой үе. Таны уужим сэтгэл, тэвчээртэй байдал тань гэр бүлд ая тухтай, тайван байдлыг авчирна. Шинэхэн хосуудын хувьд ямар ч жижиг асуудлыг хэтэрхий хүндээр хүлээж авах хандлага ихсэж мэднэ. Хэрүүл маргаанаар ямар ч асуудал шийдэгдэхгүйг санаарай. Бие махбодын хувьд зовуурь багатай байсан ч өвчин хуучаа тоолгүй орхиж болохгүй.