Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр ихэнх нутгаар 0.0-22.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 22.0 см, Ховдын Дарвид 16.0 см, Баянхонгорын Баянговь, Хэнтийн Баян-Адаргад 12.0 см, Баян-Өлгийн Сагсай, Баянхонгорын Жаргалантад 11.0 см, Баянбулаг, Завханы Цагаанчулуут, Өвөрхангайн Богд, Булганы Бүрэгхангайд 10.0 см, бусад хэсгээр 0.0-9.0 см цасан бүрхүүл тогтсон байна.