Насанд хүрээгүй хохирогч С-ийн фэйсбүүк хаяг руу 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр садар самуун сурталчилж биеэ үнэлэх санал тавьсан гэх хэргийг иргэн О үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Уг үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай 2024 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр БЗД-ийн прокурорын газарт хүргүүлжээ.