Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Нэгдүгээрт, УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын чуулганы дэгийн тухай хуулийг 29-р зүйлийн 29.1-т УИХ-ын дарга хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхэд бэлтгэх, хэрэв төсөл хэд хэдэн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад байнгын хороодоор тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээллэнэ гэж заасан.

УИХ-ыд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулъя.

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөр өргөн мэдүүлсэн Төсвийн байнгын хороонд хуваарилсан байна.

УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33-р зүйлийн 33,1-т Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийг саналаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулахаар тараасан байгаа" гэв.

Ийн яаралтай хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураaж, 71.4 хувь нь дэмжлээ.

Таны сурталчилгаа