Мас-Рестлингийн модон барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид 13 медаль хүртлээ. Монгол Улс анхныхаа алтан медалийг хүртсэнээр алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, 2025 онд эх орондоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар боллоо. Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо 2024 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс арванхоёрлугаар сарын 1-ний өдрүүдэд өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жингийн ангилалд 39 орны 265 тамирчин 23 жингийн ангилалд хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй -65 кг Цэрэнцогзол Пүрэвсүрэн /Мөнгөн медаль
-70 кг Машбат Алтайбаатар /Хүрэл медаль/
-90 кг Ихбаяр Буяндалай /Хүрэл медаль/
-125 кг Буяндэлгэр Мөнхтүшиг /Хүрэл медаль/
+125 кг Мөнхдурсгал Төрбат /Хүрэл медаль/
Эмэгтэй: -65 кг Дашням Энхжаргал /Хүрэл медаль/
-85 кг Батжав Дашням /Хүрэл медаль/
+85 кг Баянтөгс Эрдэнэтуяа /Хүрэл медаль/
Өсвөр үе эрэгтэй: -60кг Батсүх Сүхбат /Мөнгөн медаль/
-70 кг Одгэрэл Баттүшиг /Хүрэл медаль/
-80 кг Уянга Нарантогтох /Алтан медаль/
-80 кг Батбаатар Гарьд /Хүрэл медаль/
Өсвөр үе эмэгтэй: -60 кг Энхбаяр Орхонтамир /Мөнгөн медаль/ тус тус хүртэн, амжилттай оролцож өсвөр үеийн баг тамирчид багийн дүнгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж хүрэл цомын эзэд боллоо. Уг тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Олон улсын шүүгч Сайнбаярын Тэлмэн нарийн бичгийн шүүгчээр ажилласан бол талбайн шүүгчээр олон улсын шүүгч Бумбатын Даариймаа ажиллаж тус шүүгчид олон улсын А зэрэглэлийн шүүгчийн үнэмлэхээ гардан авлаа. Эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцох баг тамирчдын дэмжигч ерөнхий спонсор байгууллагаар СПОРТЫГ ДЭМЖИГЧ ''SRP RISING'' групп баг тамирчдыг дэмжин ажиллалаа.