Цагдаагийн байгууллагад энэ оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр 16:00 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн бойны тоот гудамжинд автомашин мөргөлдсөн” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Уг дуудлага, мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад иргэн "С" /эр, 55н/ нь Toyota Carina маркийн автомашиныг жолоодож яваад иргэн Т-ын жолоодож явсан Volvo FMFH маркийн автомашины араас мөргөж, жолооч С /эр, 55н/ амь насаа алдаж, нэг зорчигч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.