Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын VI уралдаанд Сүлд чуулгын дуучин цагдаагийн ахлагч Т.Санжаа гранпри хүртэж, МУСТА, цагдаагийн ахлах ахлагч Ж.Үржинханд гуравдугаар байр эзэллээ. Т.Санжаа нь тус чуулгаас олон улсын уралдааны гранпри шагналыг хүртсэн хоёр дахь дуучин болж байна.
2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанаас МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар гранпри хүртэж байсан билээ.