2024 оны арванхоёдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил амьдралд үүсэх ээдрээтэй үйл явдлууд толгойны өвчин болох бөгөөд түүнийг шийдэхэд бүхий л эрч хүчээ барна. Ажил хэргийн холбоо харилцаа батжуулснаар шинэ зах зээлд өрсөлдөх санааг олж чадна. Ямар ч үйл хэрэг нь өндөр идэвх зүтгэлээр хүссэн үр дүнгээ авна. Олон нийттэй харилцах ажил хийдэг хүмүүс бусдын анхаарлыг ихэд татна. Биеэ зөв авч явах тал дээр илүү анхаарах хэрэгтэй болно.
Үхэр: Өнөөдөр гэнэтийн мэдээ хүлээн авах бололтой. Гэхдээ энэ таны ажил амьдралд тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж найдаж болно. Өөрийн хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэхэд ямар нэгэн асуудал үүсэх төлөвтэйг анхаарч, хурдан шуурхай боловч анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй. Харин эрсдэлтэй үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулахыг зөвлөж байна.
Ихэр: Хэн нэгний өмнө өөрийгөө мундаг хүн болгож харагдуулах гэж дүр эсгэх хэрэггүй. Бусдад таалагдахын тулд бүх зүйлийг сайхан гэж итгэх нь ч буруу юм. Үг дуугүй хүлээн авч, толгой бөхийсөн нэгэн байхыг хүсэхгүй байх. Гомдол цөхрөл эргээд буруу хандлагыг бий болгож мэднэ. Үл ойлголцлыг дор бүр нь намжаахгүй бол удаан үргэлжлэх тусам газар авч уур бухимдал дэвэрсэн нөхцөл байдалд хүргэнэ.
Мэлхий: Зарим үед жижиг сажиг зүйлээс үүдэлтэй томоохон маргаан дэгдэж болзошгүй. Үйл ажиллагаанд тань хөндлөнгийн нөлөө ихсэх магадлалтай. Их хөл үймээний дундаас зөв дүгнэлт, шийдвэр гарна гэж найдахын ч хэрэггүй. Сэтгэл санаагаа цэгцэлж, өөрийгөө тайвшруулж чадвал хоёрдмол байдлаас гарч чадна. Сайн тооцоолсон төлөвлөгөө нь амжилттай хэрэгжинэ гэдгийг санаарай.
Арслан: Ажил хэрэгт саад бэрхшээл багагүй тохиолдох, хувийн амьдралд сорилт шалгалт нэлээд учрах зэрэг нөхцөл байдал үүссэн ч амжилт гаргах ч боломж байсаар байна. Таны идэвх зүтгэл урьд урьдынхаас илүү байна. Сэтгэл санааны байдал өөдрөг байх бөгөөд ажлын ачааллыг өөрийн нуруунаасаа авч хаях мэдрэмж ч өндөр байна.
Охин: Санаандгүй алдааны улмаас гэнэтийн бэрхшээл тулгарах нь таны хэвийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэнэ. Өөрийн байр сууриа бэхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах болон нөлөө бүхий хүмүүсийн үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Янз бүрийн хүний санал зөвлөмжийг сонсож, эргэцүүлэн тунгаах хэрэгтэй. Хамт олны зүгээс гаргасан санал санаачилгыг нухацтай бодож байж шийдвэр гаргаарай.
Жинлүүр: Худалдаа наймаа болон гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажил амжилттай болж тодорхой үр ашиг авчирна. Бага зэрэг эрсдэл дагуулсан ажил ч бүтэх магадлалтай байна. Гэнэтийн санаандгүй шийдвэр нь зарим үед зөв алхам байж мэдэх юм. Гэхдээ ерөнхий чиг шугам төлөвлөгөөг огцом өөрчлөх хэрэггүй. Чөлөөт цагаа биеэ асарч сувилах, эмчилгээнд явах зэргээр өөртөө бүрэн зарцуул.
Хилэнц: Шинээр эхлэх ажил амжилттай байж, удахгүй танд ашиг орлого авчирна. Албан тушаалаа өсгөх, бусдад магтан сайшаагдах боломж гарч ирнэ. Хувийн байр сууриа бататгах нь ирээдүйд ихээхэн ашиг тустай байх болно. Сэтгэл санааны байдал одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханамжтай байгаа тул ирээдүйн төлөвлөгөөг боловсруулж гаргахыг зөвлөж байна.
Нум: Таны сэтгэл санааны тогтворгүй байдал нь чухал харилцааг сэвтээж магадгүй. Сэтгэл хөдлөлөө удирдах, алдаа дутагдлаа хүлээх зөвшөөрөх, шүүмжлэл хүлээн авах зэргээр хяналттай байхыг зөвлөж байна. Хуурамч зан, найдлагагүй байдал нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх болно. Ойр дотнын хүмүүстээ л итгэж болно.
Матар: Хувийн амьдралдаа хэн нэгнийг оруулж ирж магадгүй. Таныг хүссэнээр чинь үнэлж дүгнэх, дотоод сэтгэлийг олж харах хэн нэгэнтэй учирна. Сэтгэлийн туслалцаа дэмжлэгээр аливаа эргэлзээгээ тайлж чадвал баяр баяслыг нээж чадна. Ажил хэргийн уулзалтаар тасалдсан харилцаагаа сэргээж магадгүй. Харилцан ойлголцох чадвар өндөр байна.
Хумх: Бусдын өмнөөс шийдвэр гаргах бол тун болгоомжтой хандаарай. Хүний хувийн амьдралд нь нөлөөлж болохуйц шийдвэрийг яаран гаргаж болохгүй. Хөндлөнгийн нөлөө, тухайн нөхцөл байдлыг буруу үнэлсэн дүгнэлтээс болоод зарим нэг шийдвэр алдаатай байж мэднэ. Үр ашиггүй төслийн хойноос хөөцөлдөх нь хайран цаг хугацааг дэмий үрэх болно.
Загас: Санаачилгатай зан, шаргуу хөдөлмөр таныг гаднаас ирэх сөрөг нөлөөнөөс хамгаална. Таныг чиглэх аливаа хий халдлага, хэл амыг зүгээр л хайхралгүй өнгөрөө. Амьдралын эрч хүч өндөр үед авьяас чадвараа нээх боломж нэмэгдэнэ. Аливаа юмыг урьдчилан дүгнэлт хийх хэрэггүй. Тодорхой болсон хойно нь дүгнэхэд хэзээ ч оройтохгүй.