Цаг үеийн мэдээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн агаарын бохирдол зэрэг найман асуудлыг хэлэлцэв. Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр:

-Нэгдүгээрт, Шинэ жилийн өдрүүдээр салбарын бүх сайд нар, салбарынхаа хэвийн ажиллагааг хангахтай холбоотой хяналт шалгалтыг хийж, өөрсдөө салбарынхаа ажлын хэсгүүдийг удирдаж, ажиллах үүрэг даалгаврыг Засгийн газар, Ерөнхий сайдаас өглөө. Бүх салбарын сайд нар шинэ жилийн өдрүүдээр байнгын хяналттай ажиллах ийм шийдвэр гарлаа.

Хоёрдугаарт, өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар агаарын бохирдлын бууруулахтай холбоотой нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. 23-29-ийг хүртэл 6 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 2500 гаруй онцгой байдлын болон бусад чиглэлийн албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, сайжруулсан түлшний чанар стандартыг хангах гэх мэтийн үйл ажиллагаанд хяналт тавив. Агаарын чанарын хяналтыг тогтмол хийж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах ажил хийгдлээ. БНХАУ, БНСУ, Япон улсад сайжруулсан түлшний дээжийг өгч шинжлүүлж байгаа. Ойрын хугацаанд хариу гарна. Түлшний чанарыг сайжруулахын тулд технологи болон түүхий эдийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэ ажлыг С.Одонтуяа хариуцан ажиллаж байна.

Таны сурталчилгаа