2024 онд гаргасан амжилт, хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ Өмнөговь аймгийн харваачдын холбоо 21 аймгаа тэргүүлэн шилдэг холбоогоор шалгарчээ. Мөн 2024 онд Өмнөговь аймаг Батмөнх Даян Сэцэн хаан мэндэлсний 560 жилийн ойн хүрээнд холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 43 багийн 1000 гаруй эрхий мэргэн харваачдыг оролцуулсан. Сурын спортыг орон нутагтаа хөгжүүлэх, түгээн дэргэрүүлэх, тамирчдаа өсөн дэвжих нөхцөл бололцоогоор ханган ажилласныг тус тус харгалзан үзэж Үндэсний харваачдын холбооны “Шилдэг ивээн тэтгэгч аймаг”-аар шалгаруулсныг аймгийн Харваачдын холбооны тэргүүлэгчид аймгийн Засаг даргад уламжлан гардуулан өглөө.