2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зөрүүд байх нь эргэн тойрны уур амьсгалыг таагүй байдалд оруулна. Таны хувьд юу ч хиймээргүй санагдаж болох ч өнөөдөр хичээл зүтгэл гарган эргэн тойрондоо тус дэмээ түгээ. Сэтгэл санааны тааламжгүй байдал нь хувийн харилцаанд муугаар нөлөөлөх тул аль болох эерэг байхыг хичээ. Өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлэх юм бол хүрч болох боломжоо ойр дотнын хүмүүстээ харуулах болно. Харилцан ойлголцол таны хүрээлэлд аажим аажмаар бий болох бололтой.
Үхэр: Хуурамч зан, бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн сонирхол тань бусад хүнийг өөрөөсөө холдуулах шалтгаан болж магадгүй. Хийсэн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч үүнийг хийлгүй үлдээж болохгүй. Ингэснээр таны бүхнийг даван туулах чадвар нэмэгдэнэ. Эргэн тойрондоо эерэг уур амьсгал түгээхийг хичээ. Орой гэхэд бүх хүн дор бүрнээ сэтгэл хангалуун аз жаргалтай болсон байх боломжтой.
Ихэр: Хайр дурлалын харилцаанд сайхан мөч тохионо. Таны хувьд сайхан сэтгэлээр бүх зүйлд хандах мэдрэмж төрнө. Хамгийн дотнын хүнтэйгээ хуваалцах сайхан мэдээтэй учирна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд өөрийгөө илэрхийлэх өнгө аяс, хэв маягаа өвөрмөц байдлаар бүтээлдээ тусгах бөгөөд энэ нь маш сонирхолтой үр дүн авчрах болно.
Мэлхий: Өнөөдөр хэн нэгнээс тусламж дэмжлэг ирнэ гэж найдах хэрэггүй. Ажил амьдралаа аль алийг нь тэгш зохицуулах хэрэгцээ ихэснэ. Тухайн цаг үедээ л амьдарч сурах нь чухал шүү. Бүх зүйл дээр хосууд санаа нийлэхгүй гэдгийг санаарай. Хариуцлагатай шийдвэр гаргах болон идэвхтэй үйл хөдлөлөөс татгалзах хэрэгтэй. Олон зүйл амжуулах хэрэгцээ үүсэх болно. Гэхдээ орой гэхэд та өөрийн хийж бүтээсэндээ хамгийн сэтгэл хангалуун хүн байж чадна.
Арслан: Од эрхсийн нөлөөгөөр аз хийморьтой байж, хайрын харилцаа ч бүтэмжтэй байх болно. Гоо сайхныг мэдрэмж нэмэгдэнэ. Сэтгэл зүрхэндээ илүү итгэх хандлагатай байна. Таны оюун санааны эрэл хайгуул үргэлжилнэ. Гэхдээ сэтгэл хөдлөл их байх бөгөөд тооцоолоогүй, төлөвлөөгүй шийдвэр гаргах хэрэггүй. Олны хөлийн газар найз нөхдийн хамт байх үедээ өөрийгөө эрх чөлөөтэй гэдгийг мэдрэхийг хүснэ.
Охин: Таны дур булаам байдал эргэн тойрныхоо хүмүүсийг өөртөө татах болно. Аливаа нөхцөл байдалд зохицож, бусадтай тааламжтай харилцахыг хичээх болно. Та өөрийн дотоод мөн чанар болон хувийн зохион байгуулалтыг сайжруулснаар нэр хүндээ өсгөж чадна. Таны санаачилсан аливаа ажил амжилттай байх магадлал нэмэгдэнэ. Гэр бүлийн хүрээнд хийх уулзалтад ихэнх хүмүүс сэтгэл хангалуун үлдэж чадна. Хүрээлэн буй орчиндоо аль болох эерэг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөх нь зүйтэй.
Жинлүүр: Аав ээж, ах дүү, хамаатан садангийндаа зочлох бололтой. Олон хүний төлөө санаа тавьж магадгүй. Хөндлөнгийн хүнд яршигтай санагдах ч таны хувьд хамгийн чухал зүйлийг өнөөдөр хийх болно. Олон хүнтэй харилцах, хайрын болзоонд явах, бага зэрэг зугаа цэнгэл хөөх зэрэг нь танд цагийг сайхан өнгөрөөх боломж өгнө. Сэтгэл хөдлөл хэтэрч болохгүй тул өөрийн хийх үйлдлээ сайтар тооцоолж бай.
Хилэнц: Санаатай болон санаандгүй үйлдлээсээ болж олны дунд эвгүй байдалд орж болзошгүй байна. Хайртай хосуудын дунд хий хоосон хардалт сэрдэлт бий болж магадгүй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Харилцан ойлголцол үүсгэхийн тулд та аль болох тэвчээртэй байх хэрэгтэй болно. Шинэ ажлаа эхлүүлэхдээ бэлтгэл муутай байгаа бол шинэ боломж, шинэ жилийг хүлээх хэрэгтэй. Харин тааруу дурсамжаа өнгөрсөн ондоо үлдээхийг хичээ. Баярын ширээний ард аль болох сайн сайхныг төсөөлөн хөгжил хөөртэй суугаарай.
Нум: Ашиг орлого ихтэй ажил хэргийн санал ирэх эсвэл төлөвлөгөөгөө амжилттай хийж хэрэгжүүлэх боломж гарна. Биеийн хүчний болон оюун ухааны ажил аль аль нь амжилттай байна. Шинэ жилийн уур амьсгал эргэн тойронд дүүрэн байх тул ихэнх хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодрон байна. Шинэлэг мэдээлэл хүлээж авах бололтой. Өөрийн хэрэгцээнд тохирсон хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой байна.
Матар: Үр хүүхдэдээ анхаарал тавих үе. Гэр бүлийнхээ одоогийн нөхцөл байдлыг нягталж үзэх хэрэгтэй. Зарим хэрэгцээтэй худалдан авалтаа мөнгө санхүүгээ зохицуулан хийх хэрэгтэй болно. Одоогийн орлого зарлагаа зөв тооцоолох нь цаашид хийх үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Таныг сонирхолтой алхам хийхэд нөлөөлж болохуйц шинэ хүнтэй танилцана. Олны дунд нэр хүндээ өсгөж, хүч чадалдаа итгэх итгэл нэмэгдэх боломж гарч байна.
Хумх: Оны сүүлчийн өдөр таны амьдралын хамгийн чухал мөчүүдийн нэг тохиохоор байна. Амжилт ололтоо дотроо тунгаан бодоорой. Бүтэн жилийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэх хэрэгтэй. Ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө ирэх жилийн төлөвлөгөөгөө сайтар бодож тооцон гаргаарай. Мөн гэр бүл найз нөхдийн хамт хамгийн жаргалтай цаг үеийг өнгөрүүлэх болно. Алсаас сонирхолтой мэдээ ирэх бололтой. Амьдралын чухал өөрчлөлтөд өөрийгөө бэлд.
Загас: Ойр дотнын хүмүүсийнхээрээ зочлох болон гэртээ зочин хүлээж авах өдөр. Мөн шинэ оноо хэрхэн угтах асуудал таны хувьд хамгийн чухал байх болно. Үр хүүхдүүдээ баярлуулсан, гэр бүлийн баяр өргөн хүрээнд өрнөх болно. Найз нөхдийн хүрээлэл өсөн нэмэгдэх хандлагатай байна. Холоос сонирхолтой мэдээ ирж, хойшдын амьдралд багагүй нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнсэндээ анхаарал хандуулж их идэхгүй, биед ашигтай бүтээгдэхүүн сонгохыг хичээ.