Цаг үеийн мэдээ

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-24 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Завханы Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Бөмбөгөр, Галуутад цагаан зудын. Баян-Өлгийн Алтай, Баяннуур, Увсын Ховд, Малчин, Давст, Сагил, Завхан, Наранбулаг, Зүүнговь, Баруунтуруун, Ховдын Булган, Алтай, Дарви, Үенч, Дөргөн, Завханы Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (нийт 11 аймгийн 50 сум) байдалтай байна.

Таны сурталчилгаа