Цаг үеийн мэдээ

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.

Энэ сарын 20-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно.

Салхи 19-нд нутгийн зарим газраар, 22-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25..-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус байна.

Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +4…-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа