Цаг үеийн мэдээ

Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсээ харилцан солилцох гэрээ орон нутгийн цагаар өнөөдөр 08.30 хүчин төгөлдөр болжээ.

Өнөөдөр барьцаалагдсан гурван хүнийг суллаж, Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгнө. Хариуд нь Израил 95 палестин хоригдлыг суллана. Тэдний нэрс ил болсон. Мөн израил цэргүүд зарим бүсийг орхин ухрах ёстой.

Хоёр тал хэлэлцээрт хүрснээ өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн. Үүнээс хойш 100 орчим палестин хүн үрэгдсэний 30 нь хүүхэд байжээ.

Израилын Засгийн газар баасан гарагт ажлын цаг дууссаны дараа хэлэлцээг баталжээ. Тус улсын хэт барууны үзэлтэй улс төрчид энэ хэлэлцээг эсэргүүцсээр байна. Тэд Засгийн газраа чөтгөртэй гэрээ хийсэн хэмээн буруутгаж, Хамасыг устгах зорилгоо биелүүлж чадаагүй хэмээн шүүмжилжээ.

95 хоригдлын дунд Хамасын нэр хүндтэй удирдагчид багтсан. Тэд нутгийн хойд хэсэг дэх гэр рүүгээ харих замд нь Хамасын цэргүүд аюулгүй байдлыг хангаж, цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ. Тэд цаашид ч тодорхой бүс нутгуудад цагдаагийн үүрэг гүйцэтгэх болжээ.

Харин барьцааны изриал иргэдээс чухам хэн хэн амьд үлдсэн нь тодорхойгүй байна.

 

Таны сурталчилгаа