Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -15…-20 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.