Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн санаачилгаар Японы Чибагийн технологийн их сургуулиас Улаанбаатар хотын гэр хорооллын арван сургууль болон Архангай аймгийн алслагдсан зургаан сумын сургуулиудад 550 iPad хандивласныг өнгөрсөн баасан гарагт хүлээн авлаа. Тээвэрлэлтийн зардлыг Японы “KDDI” корпорац (Мобиком) ивээн тэтгэсэн ба талууд цаашид тус үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх санамж бичгийг байгуулав.
Санамж бичигт Чибагийн технологийн их сургуулийн захиргааны албаны дарга Огава Ясүо, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гарын үсэг зурж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Чибагийн технологийн их сургуулийн зөвлөх, Элчин сайд асан Шимизү Такэнори нар оролцон, энэхүү бэлгийг үр дүнтэй ашиглаж, хүүхдийг боловсролд тэгш хамруулах, чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшихэд нь тус болохыг хүслээ.