Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-05-17

Цаг агаар: Ихэнх нутгаар дулаарна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өдөртөө уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаарна.

2020 оны 05 дугаар сарын 17-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 12-17 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.                                                

2020 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21, 22-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00