Хонь
Өнөөдөр өөрийн хүсэл зорилгоо тодорхой болгож, эргэлзэж байсан зүйлдээ шийдвэр гаргахад тохиромжтой. Ажлын хүрээнд шинэ санал, боломж гарч ирж магадгүй. Хэн нэгний хэлсэн үгэнд хэт эмзэг хандахаас зайлсхий. Орой өөртөө тайван цаг гаргах нь эрч хүчээ нөхөхөд тустай.
Үхэр
Санхүү болон ажилтай холбоотой асуудалд бодлоготой хандах өдөр. Өмнө нь хийсэн хөдөлмөрийн үр дүн бага багаар мэдрэгдэнэ. Хэн нэгэн танд хэрэгтэй зөвлөгөө эсвэл мэдээлэл өгч магадгүй. Харилцаандаа өөрийн мэдрэмжийг нуухын оронд тайван ярилцахыг хичээгээрэй.
Ихэр
Өнөөдөр олон хүнтэй харилцах, шинэ мэдээлэл авах нөхцөл бүрдэнэ. Ажлын шинэ санаагаа бусадтай хуваалцах нь дэмжлэг авахад тань тусална. Гэхдээ бүхнийг нэг дор амжуулах гэж өөрийгөө хэт ядраах хэрэггүй. Хувийн харилцаанд гэнэтийн мессеж эсвэл уулзалт болж магадгүй.
Мэлхий
Сэтгэл хөдлөлөө цэгцэлж, өөртөө анхаарал хандуулах шаардлагатай өдөр. Гэр бүл болон ойр дотнын хүнтэй холбоотой асуудалд таны оролцоо хэрэг болж магадгүй. Ажил дээр жижиг алдаа гаргахгүйн тулд бичиг баримт, мэдээллээ дахин шалгаарай. Орой тайван орчинд байх нь танд илүү таатай байна.
Арслан
Өнөөдөр өөрийгөө бусдад харуулах, ур чадвараа батлах боломж гарна. Ажлын хүрээнд таны санаа, хүчин чармайлтыг анзаарах хүн байна. Харин бусдын анхаарлыг татах гэж хэт яарах хэрэггүй. Хайрын харилцаанд илэн далангүй яриа үл ойлголцлыг арилгаж чадна.
Охин
Төлөвлөсөн ажлаа эмх цэгцтэй хийвэл бүтээмж өндөр байна. Санхүүгийн хувьд шаардлагагүй зардлаа багасгаж, ойрын зорилгодоо төвлөрөхөд тохиромжтой. Хэн нэгэн таны тусламжийг хүсэж магадгүй ч өөрийн ажлыг орхигдуулах хэрэггүй. Эрүүл мэнд, амралтынхаа хэмнэлийг анхаараарай.
Жинлүүр
Өнөөдөр харилцаа холбоо таны өдөрт чухал нөлөө үзүүлнэ. Удаан хугацаанд ярилцаагүй хүнтэйгээ холбоо тогтоох эсвэл өмнөх асуудлаа тодруулах боломж гарч магадгүй. Ажил дээр хамтын ажиллагаа амжилтад хүрэх түлхүүр болно. Шийдвэр гаргахдаа бусдын хүсэлээс илүү өөрийн байр суурийг сонсоорой.
Хилэнц
Нууц байсан мэдээлэл ил болох эсвэл өмнө нь анзаараагүй зүйлээ ойлгох өдөр. Ажлын тал дээр тэвчээртэй байж, шууд хариу үйлдэл хийхээс зайлсхий. Санхүүгийн асуудалд эрсдэлтэй шийдвэр гаргахгүй байсан нь дээр. Хувийн харилцаанд итгэлцэл, үнэнч байдал хамгийн чухал байна.
Нум
Шинэ зүйл туршиж үзэх хүсэл нэмэгдэнэ. Сурч боловсрох, аялал төлөвлөх эсвэл ирээдүйн зорилгоо шинэчлэхэд таатай өдөр. Ажлын хүрээнд таны өмнө шинэ боломж нээгдэж магадгүй. Гэхдээ амлалтаа хэт олноор өгөхөөс болгоомжил.
Матар
Өнөөдөр карьер болон санхүүгийн асуудалд төвлөрөх хандлага давамгайлна. Удаан хугацаанд хийж байгаа ажлынхаа үр дүнг үнэлж, дараагийн алхмаа төлөвлөхөд тохиромжтой. Дээд албан тушаалтан эсвэл туршлагатай хүнээс хэрэгтэй зөвлөгөө авч магадгүй. Хувийн амьдралаа ажилтайгаа хэт хольж хутгахгүй байхыг хичээгээрэй.
Хумх
Шинэ санаа төрж, ердийн арга барилаас өөрөөр асуудлыг шийдэх боломж гарна. Найз нөхөд болон хамт олны хүрээнд сонирхолтой мэдээлэл сонсож магадгүй. Өөрийн үзэл бодлоо хамгаалахдаа бусдын байр суурийг мөн сонсоорой. Хайрын харилцаанд ирээдүйн талаар нухацтай ярилцах нөхцөл үүснэ.
Загас
Өнөөдөр зөн совиндоо анхаарах өдөр. Хэн нэгний хэлсэн үгнээс илүү тухайн нөхцөл байдлын бодит байдлыг ажиглах нь зөв. Ажил дээр дуусгаагүй зүйлсээ цэгцэлж, дараагийн ажлуудаа төлөвлөөрэй. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд өөртөө хэт их дарамт өгөхөөс зайлсхий.
Г.ГАНЦЭЦЭГ







Өдөр тутмын мэдээ



