Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-01

ХУМХ: СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХЯНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны аравдугаар сарын 2-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бизнесийн хүрээнд санал болгосон бүх зүйлд итгэх гэсний хэрэггүй. Ямар нэг хууль бус үйл ажиллагаа явагдаж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Та удирдах албан тушаалд дэвших магадлалтай бөгөөд үүнээс болж бага зэрэг айдас үүсэх болно. Таны аливааг зөв зүйтэй үнэлэх чадвар бол танд байгаа давуу тал бөгөөд таны байр суурь энэ чадвараа ашиглан сайжрах болно.
 
Үхэр: Өнөөдөр хөрөнгө мөнгөө хэмнэх, аяллаа урьдаас төлөвлөн, санхүүгээ зохицуулах зэрэг нь гарч болох эрсдэлээс сэргийлэхэд тусална. Хууль, шүүхтэй холбоотой маргаанд од эрхэс таатай хандахгүй. Бичиг баримтын алдаа, хэрэгтэй материалаа мартах эсвэл санал зөрөлдөөн зэргээс болж төлөвлөсөн ажил хойшлогдож магадгүй. Өөрийн эрч хүчийг оновчтойгоор ашигла. 
 
Ихэр: Өдрийн эхэнд таатай үйл явдлууд тохиолдоно. Аливаа зүйлд шийдвэр гаргах, ямар нэгэн судалгаа хийх, чухал удирдамж гаргах зэрэг нь хялбар байна. Өндөр шаардлагатай, сайн үр дүн хэрэгтэй ажлыг хийхэд хурдан шаламгай, шаргуу зан чанар тань тусална. Мөн түүнээс гарах үр дүнд та бүхэн сэтгэл хангалуун байх болно.
 
Мэлхий: Ирэх өдрүүдэд харилцаанд үүссэн маргаан тайлагдана. Гэнэтийн учралд болгоомжтой хандаж, төвийг баримтал. Асуудал үүсвэл аль болох эвээр зохицох хэрэгтэй. Гэхдээ нээлттэй байж бодит байдлыг бүү орхи. Бодит байдлыг илүүд үзээрэй. Зарим хүслээ дураар байлгах нь өөрийгөө алдахад хүргэнэ. Бусдын долигонуур занг хараад та гайхна. 
 
Арслан: Амар тайван өөртөө итгэлтэй байхыг хичээх хэрэгтэй үе. Чөлөөтэй сэтгэн бодох чадвар тань ажил хэргийн боломж бололцоог өсгөнө. Шинэ ажил, албан тушаал өөрчлөлт, цалингийн өсөлт хайж байгаа хүмүүст ашигтай цаг ирнэ. Богино хугацааны курс, хэрэгтэй сургалтад суухаа бүү хойшлуул. Чухал бичиг баримт шалгах эсвэл бүрдүүлж байхдаа өнгөцхөн хандахаас зайлсхий. 
 
Охин: Энэ өдөр та боломжийн ашигтай гэрээ хэлэлцээрт хувь нэмрээ оруулах болон эрх мэдэлтэй хүмүүстэй уулзах зэргээр өөрийн байр сууриа өсгөж болно. Гэхдээ ажил болон бизнесийн асуудал гарч ирэх дахиад нэг нөхцөл үүснэ. Та ажил олгогч аль эсвэл ажилчин байна уу хамаагүй ямартай ч ажлынхаа төлөө олон цагийг зарцуулах хэрэгтэй болно. Хэрвээ танд хангалттай их тусламж дэмжлэг үзүүлэхгүй мөн сэтгэл санааны хувьд хангалуун байхгүй байгаа бол одоогийн ажлаа солих талаар бодож үзэх хэрэгтэй. 
 
Жинлүүр: Төлөвлөсөн яриа хэлэлцээр нэлээд сайн явагдах болно. Ажлын долоо хоног дуусаж байгаа энэ өдөр ихэнх гэрээ хэлэлцээрүүд саадгүй бүтнэ. Хэлсэн амандаа хүрч чадахгүй байдалд хүргэх амлалт өгөх явдал гаргаж болохгүй. Хэрэв та томоохон худалдаа хийхийг хүсэж байгаа бол эхлээд хэрэгтэй гэсэн зүйлсээ сайн бод. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд өөрөө шийдвэр гарга. 
 
Хилэнц: Өнөөдөр та ажил хэргийн албан томилолтоор явж болзошгүй. Гэхдээ энэ нь тодорхой үр дүн авчрахгүй бололтой. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөж магадгүй тул туйлын анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Таны ажлын нөхцөл нэлээд дарамттай санагдах бололтой. Хамтран ажилладаг хүн чинь төвөгтэй санагдах бөгөөд таныг чөлөөтэй бодож сэтгэхэд саад учруулж магадгүй. 
 
Нум: Өнгөрсөн алдааны хор уршгийг амсахаас болгоомжил. Санхүүгийн хувьд эрсдэл гаргахгүй төлөвлөгөөг гаргаарай. Танд бүх үйлдэл тодорхой санагдсан ч бүх зүйл хяналтад байхын тулд болгоомжлох ёстой. Ихэнх хүмүүсийн хувьд амьдралынхаа хэв маягаа өөрчлөх хүсэл төрнө. Хувийн амьдрал наргиан цэнгээн дунд өнгөрч байгаа бол өөрчлөх хэрэгтэй болжээ. Та өөрийгөө ялахын тулд биеэ дайчлах цаг.
 
Матар: Өөр үзэл бодлоос болж яриа нийлэхгүй байсан ч бусадтай шударга харьцахыг хичээ. Хар энергитэй хүмүүсээс хол байж, зайгаа барьснаар та зөн билэг, совин мөрөөдлөө мэдэрч чадна. Үр дүнд нь илүү эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Асуудлаасаа ангижрах сайн арга нь тусалж болох хэн нэгнийг эргэн тойрноосоо олох байна. Та гэр бүлдээ зарцуулах хүчээ нөөцлөх хэрэгтэй. Учир нь таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөтэй. 
 
Хумх: Өөрт оногдсон ажлаас илүү зүйл байхгүй өдөр. Маш уян сэтгэлтэй, ухаалаг байх тул найз нөхдийнхөө хүндэтгэлийг хүртэнэ. Гэхдээ заримдаа захиран тушаах хандлагатай байх нь бусдын дургүйг хүргэх тул энэ зангаа засахыг оролдох хэрэгтэй. Тусламж хэрэгтэй нэгэнд та гараа сунгахад бэлэн байх бололтой. Сэтгэл хөдлөлөө хяна
 
Загас: Заримдаа хайрын харилцаандаа болгоомжтой алхам хийх шаардлагатай болдог. Тайван байдлаа хадгалж аль болох хэрүүл маргаанаас зайлсхий. Эс бөгөөс та буруутан болох магадлал өндөр байна. Хов жив хэл аманд орохгүйг хичээж, ажлаа тармагц гэр лүүгээ яар. Шөнө оройн цагаар гадуур сэлгүүцэх наргиж цэнгэх хэрэггүй. Танихгүй хүмүүстэй харьцах нь тийм ч зохистой байхгүй бололтой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19