Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-24

ХОНЬ,ГАХАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 16
2026.11.25 / ЛХАГВА ГАРАГ
 
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Дөрвөн ногоон харагчин туулай өдөр
Үс засуулбал: Өвчин ирнэ
Нар ургах, шингэх: 08.12-17.06
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 11 сарын 25, Буд гараг. Билгийн тооллын 16, Чөлөөт эх одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 8:12-17:06. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08