Гадаад харилцааны яамнаас залруулга гаргалаа. Залруулгад:
Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний талаар мэдээлэл өгөх үеэрээ "Английн хөлбөмбөгийн Фулхэм клубтэй байгуулсан гэрээний төлбөр 18 тэрбум" гэж мэдээлсэн гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээд байна.
Гадаад харилцааны яам мэдээлэл өгөхдөө Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан дөрвөн гэрээ буюу Эделман компани, Си-Эн-Эн агентлаг, Фулхэм хөлбөмбөгийн клуб болон Бостон Консалтинг групптэй байгуулсан гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр нь нийтдээ 18 тэрбум болохыг дурдсан болно.
Түүнчлэн дээрх байгууллагуудтай байгуулсан гэрээг анх байгуулагдсан цагаас одоог хүртэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хариуцаж буй бөгөөд Гадаад харилцааны яамнд гэрээний үүрэг шилжээгүй" гэжээ.
АДМИН






Нийгэм



