Dark Light
Урлаг соёл | 2026-11-24

ЖЕЙМС БОНДЫН ДҮРИЙН ХАМГИЙН ЦАРАЙЛАГ ЖҮЖИГЧНИЙГ ШАЛГАРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Их Британийн гоо сайхны мэс засалч Жулиан Де Силва Жеймс Бондын дүрийг бүтээсэн жүжигчдээс хамгийн царайлаг нь хэн болохыг тодруулжээ.

Тэрбээр “Агент 007”-гийн дүрд тоглосон долоон жүжигчний нүүр царайг алтан харьцааны зарчмаар харьцуулан судалсан байна.

Компьютерын шинжилгээгээр жүжигчдийн гэрэл зурагт үндэслэн нүд, хөмсөг, хамар, уруул, эрүү болон нүүрний ерөнхий хэлбэр, эрүүний харьцааг үнэлжээ.

Шинжилгээний дүнгээр Ирландын жүжигчин Пирс Броснан 83.6 хувийн үзүүлэлтээр нэгдүгээр байрт шалгарсан байна.

Хоёрдугаар байрт 83.3 хувийн үзүүлэлттэй Шон Коннери, гуравдугаар байрт 81.6 хувийн үзүүлэлттэй Дэниел Крейг, дөрөвдүгээр байрт 81.4 хувийн үзүүлэлттэй Рожер Мур нар жагсжээ.

Харин Бондын дүрийн шинэ жүжигчин хэмээн эх сурвалжид дурдсан 40 настай Британийн жүжигчин Роберт Паттинсон 80.4 хувийн үзүүлэлтээр тавдугаар байрт орсон байна. Жагсаалтын сүүлийн байруудад Жорж Лэзенби 78.9 хувь, Тимоти Далтон 73.9 хувийн үзүүлэлтээр тус тус бичигджээ.

Мэс засалч мөн нүүрний тусгай хэсгүүдийн харьцаагаар тэргүүлэгчдийг тодруулсан байна. Тухайлбал, Пирс Броснан хамгийн зөв харьцаатай уруултай, Шон Коннери эрүүгээрээ, Рожер Мур хамрын харьцаагаараа тэргүүлжээ.

Харин Жорж Лэзенбигийн хөмсөг болон нүд хоорондын зай, Дэниел Крейгийн нүднээс уруул хүртэлх харьцаа, Роберт Паттинсоны нүүрний хэлбэр хамгийн өндөр үнэлгээ авсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08