Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнийг эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүрэг, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын удирдах ажилтан, эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, хүүхдийн мэргэжилтэн, нярайн эмч, нөхөн үржихүйн зохицуулагч, эх баригч зэрэг мэргэжлийн 200 зочид, төлөөлөгчид оролцож байна.
Тогтвортой хөгжлийн зорилтод эхийн эндэгдлийн харьцааг (100000 амьд төрөлтөд) 70 ба түүнээс доош болгон бууруулах, нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг тэглэх, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас доош болгон бууруулах, нярайн эндэгдлийн түвшинг 12-оос доош болгон бууруулах зорилт тавьсан.
Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, бие даасан эх барихуйн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” болон “Эх баригчийг хөгжүүлэх” 2025-2028 оны төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлж байна.
Олон улсын эх баригчдын холбооноос 2026 оны Олон улсын эх баригчдын өдрийг “Дэлхий дахинд нэг сая эх баригч хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан бөгөөд эх баригчдын хүний нөөц, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, манлайлал, мэргэжлийн бие даасан байдлыг дэмжих замаар эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг онцолж байна.
Эрүүл мэнд | 2026-05-04
Сэтгэгдэл бичих
АДМИН







Эрүүл мэнд





