Dark Light
Эрүүл мэнд | 2026-05-08

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НАС БАРАЛТ 20 БОЛОН НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 08-ны байдлаар улаанбурханы халдварын 14 шинэ тохиолдол батлагджээ. 

Шинэ тохиолдлуудын 8 нийслэлд, 6 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Нийт дүнгээр улаанбурханы батлагдсан тохиолдол 14,951-д хүрч, үүнээс 11,988 нь нийслэлд, 2963 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт нэг бүртгэгдэж 20 болжээ.

Одоогоор 119 хүн эмчлүүлж байгаагаас 77 нь эмнэлэгт, 42 нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. Нийслэлд 46 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дунд 44, хүнд 2 хүн байна. Харин орон нутагт 31 хүн эмчлүүлж байгаа ба дийлэнх нь дунд зэргийн өвчлөлтэй байна.

Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5,319 тохиолдлоор тэргүүлж байгаа бол 0-4 насныхан 3760 тохиолдол бүртгэгджээ.

Иймд эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөх, Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг уриаллаа. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10