Dark Light
Эрүүл мэнд | 2026-05-10

ДЭМБ: ЭНЭ БОЛ ДАРААГИЙН КОВИД БИШ Ч МАШ НОЦТОЙ ХАЛДВАРТ ӨВЧИН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хантавирусийн халдварын сэжигтэй тохиолдлоор нас барсан зорчигчийн цогцсыг Кабо-Верде улсад чандарлах боломжгүй болсон тул хөлөг онгоцны хүйтэн өрөөнд хадгалж, Канарын арлууд руу хүргэхээр шийдвэрлэжээ. 

Одоогоор олон улсын байгууллагууд болон эрүүл мэндийн багууд халдварын эрсдэлийг хянах, тандалт хийх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Өвчтөн тээвэрлэж буй онгоц Канарын арлуудад шатахуун цэнэглэн, Тенерифе аралд хүрсний дараа үлдсэн 140 зорчигчийг эх оронд нь буцаахаар болжээ.

Испанийн Эрүүл мэндийн сайд энэхүү ажиллагаа нь олон нийтэд эрсдэл учруулахгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Мөн Нидерландын эмнэлгүүд халдвараас хамгаалах бүх бэлтгэлээ бүрэн хангаж, бусдад халдвар тархах эрсдэлгүй гэж онцолжээ.

Өмнөд Африкт халдвар авсан зорчигчидтой холбоотой хавьтлуудыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Одоогоор 62 хавьтлыг тогтоосноос 42 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол үлдсэн 20 хүнийг олж тогтоох, тандалтад хамруулах ажлыг үргэлжлүүлж байна.

ДЭМБ-ын тархвар судлалын мэргэжилтэн Мариа Ван Керкховегийн мэдээлснээр “Энэ бол дараагийн Ковид биш ч маш ноцтой халдварт өвчин” хэмээн анхаарууллаа.
 
Одоогоор олон нийтэд тархах эрсдэл бага гэж үзэж байгаа ч халдвар авсан хүмүүст уушгины цочмог дутагдал үүсэх эрсдэлтэй бөгөөд эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн аппарат шаардлагатай байгааг онцолж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10