Dark Light
Эрүүл мэнд | 2026-05-15

ОХУ-ЫН "ГАЛТ ТЭРЭГТЭЙ ЭМНЭЛЭГ" ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Оросын Төмөр зам /РЖД/-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Энэрэл” хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд ажилладаг “Гэгээн Пантелеймон” явуулын үзлэг-оношилгооны төвийн галт тэрэг Улаанбаатар хотын төмөр замын төв буудалд 2026 оны тавдугаар сарын 18-ны 12:00 цагт хүрэлцэн ирнэ. 
Явуулын эмнэлэг Улаанбаатар, Замын-Үүд, Сайншанд, Чойр, Дархан, Зүүнхараа болон Сүхбаатар хотын иргэдийг тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 2-ны хооронд хүлээн авч үзлэг оношилгоо хийх юм. Үзлэгийг эмнэлгийн төрөл бүрийн  мэргэжлийн 34 эмч, мэргэжилтэн 08:00-18:00 цагийн хооронд хийх бөгөөд өдөрт 200-300 хүн хүлээн авахаар төлөвлөж байна.
"Гэгээн Пантелеймон" нь орчин үеийн оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон "дугуйт эмнэлэг" юм. Иргэд нарийн мэргэжлийн орос эмч нараас эмнэлгийн тусламж авч, шаардлагатай шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой.
Энэхүү галт тэрэг нь ОХУ-д "РЖД-Медицина" байгууллагын нийгмийн ач холбогдолтой төсөл гэдгээ аль хэдийн баталсан бөгөөд өндөр технологийн оношилгоонд хамрагдах боломж хязгаарлагдмал алслагдсан бүс нутгийн иргэдийг оршин суугаа газраасаа холдохгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад нь тусалдаг байна.
"Гэгээн Пантелеймон" галт тэрэг Монгол Улсад ирж байгаа нь Орос, Монгол хоёр улсын хүмүүнлэгийн салбар дахь хүн ардын эрүүл мэндийн төлөөх бодит хамтын ажиллагааны бас нэгэн илрэл юм.
 
 
 

Эх сурвалж | ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10