Шинэ тохиолдлууд нийслэлд бүртгэгдлээ.
Нийт дүнгээр улаанбурханы батлагдсан тохиолдол 15.234-д хүрч, үүнээс 12.190 нь нийслэлд, 3039 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралтын нийт тоо 20 байна.
Одоогоор 136 хүн эмчлүүлж байгаагаас 94 нь эмнэлэгт, 42 нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. Нийслэлд 82 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн бүгд байдал дунд байна. Харин орон нутагт 12 хүн эмчлүүлж байгаа ба дийлэнх нь дунд зэргийн өвчлөлтэй байна.
Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5434 тохиолдлоор тэргүүлж байгаа бол 0-4 насныхан 3839 тохиолдол бүртгэгджээ.
Иймд эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөх, Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг уриаллаа. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

|
Эх сурвалж
| ХӨСҮТ
|
АДМИН







Эрүүл мэнд






