Dark Light
Эрүүл мэнд | 2026-11-16

Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ БАГА НАСНААС НЬ ДЭМЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжлийг дэмжих, хэл ярианы хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.Санамж бичигт Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг нар гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн хэл ярианы хөгжлийг хамгаалах, дэмжих төрийн бодлогын хэрэгжилтийг уялдуулах, эрүүл мэнд болон хэлний бодлогын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хэл ярианы хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг хамтран судлах, хэл заслын мэргэжилтний хэрэгцээ, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулах, хэл засалч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм.Түүнчлэн хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөгжлийн эрт илрүүлгийн тогтолцоонд хэл ярианы хөгжлийн үнэлгээг уялдуулан нэвтрүүлэх, хөгжлийн хоцрогдол, эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах тогтолцоог бүрдүүлэх боломжийг судална.

Мөн хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих, эх хэлний орчныг бэхжүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж боловсруулах, хэл заслын үйлчилгээний чиглэл, стандартыг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хамтран ажиллана.Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжиж, хөгжлийн хоцрогдол, эрсдэлийг эрт илрүүлэн, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь хүүхдийн цаашдын хөгжил, суралцах чадвар, нийгмийн оролцоог дэмжих чухал ач холбогдолтой юм. Энэхүү санамж бичиг нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, эх хэлний орчныг цогцоор нь дэмжих салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08