Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо/SDY/, Улс төрийн манлайллын академи, Фридрих-Эбертийн сантай хамтран зохион байгуулж буй "Future Candidate" ирээдүйн нэр дэвшигчийг бэлтгэх сургалт өнөөдөр /2026.11.16/ эхэллээ.
Энэхүү сургалтад оролцох залуусыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулсан юм.
Сонгон шалгаруулалтад нийт 218 хүн оролцсоноос 35 залуу шалгарч таван өдрийн турш тодорхой сэдвийн хүрээнд үргэлжлэх энэ удаагийн сургалтад хамрагдаж байна.
"Future Candidate" хөтөлбөрийн нээлтэд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, SDY холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор Кристоф Хойзэр нар оролцож сургалтын зорилго, чиглэл, үр дүнгийн талаар үг хэлэв.
Сургалтын зорилго нь ирээдүйн улс төрийн манлайлагчдыг бэлтгэх хүрээнд оролцогчдын ардчилсан болон социал демократ үнэт зүйлсийн талаарх ойлголт, шүүмжлэлт болон аналитик сэтгэлгээ, улс төрийн манлайлал, хариуцлагатай шийдвэр гаргах чадавхыг хөгжүүлэх, бодлогын мэтгэлцээн өрнүүлэхэд чиглэж байна.
Эхний чиглүүлэх сургалтыг Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал орлоо.
АДМИН





Улс төр



