2025 оны 3 дугаар сарын 18-ны байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдээд байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт ажиллаж байна. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байна.
Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна.
Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
