Dark Light
Спорт | 2025-03-18

ТУСГАЙ ОЛИМПЫН НААДАМД ОРОЛЦСОН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ. Энэ наадмын түүхэнд Монголын тамирчид нэг дор 21 медаль хүртсэн удаагүй билээ. 
Манай улсын 24 (эрэгтэй 8, эмэгтэй 16) тамирчин зургаан спортын төрлөөр онцгой оролцож, өөрсдийн спортын ур чадвараа дэлхийд таниулсан нь энэ оны онцлох үйл явдал мөн. Тус наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, “Скай ресорт” ХХК-ны зүгээс хүндэтгэл үзүүлэв. 
Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд бахдам амжилт байгуулсан тамирчин Та бүхэндээ халуун баяр хүргэе. Тамирчдын амжилтын ард цаг ямагт сэтгэл зовнин, тэднээс дутахгүй хөдөлмөрлөж байдаг багш, дасгалжуулагч, бас асран хамгаалагч та бүхэнд дахин талархал илэрхийлж байна. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж чадсан, эр зоригтой, эрч хүчтэй хамт олны амжилтын энэ баярыг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Монголын тусгай олимпын хорооны ажлын албаныханд баярлалаа, цаашдын спортын зам мөр тань үргэлж дардан байх болтугай” хэмээн хэлсэн юм. 
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын галт бамбарыг буухиалах арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн Гардан тулаанд амьд гарах арга ухааны туслах мэргэжилтэн, арга зүйч, ахлах ахлагч Г.Наранхүү ажилласан байна. 
Тус наадмын үеэр Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлэгт Монголын тусгай олимпын хорооны элч Б.Ерөөлт, чиглүүлэгч Н.Эрдэм нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн эл хэлэлцүүлэгт ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, БТСУХ-ны ГХМТХ-ийн дарга Н.Оюунбат нар оролцож, “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийн ажлын явцыг хэлэлцэж, “Берлиний тунхаглал”-ыг үнэлжээ. 
Спортын үндсэн хөтөлбөрөөс гадна “БЯЦХАН ТАМИРЧИН”, “БИЕ БЯЛДРЫН СУУРЬ ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР” Тусгай Олимпын тамирчдын гэр бүл, асран хамгаалагчдад зориулсан соёл, спортын танин мэдэхүйн хөтөлбөрүүд наадмын эргэн тойронд болсон юм байна.
Эх сурвалж | Биеийн тамир, спортын улсын хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00