Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2025-03-17

ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA
2025 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 
19-22-ны хооронд нийт нутгаар дулаарч, салхи, шуурга багатай цаг агаар тогтуун байна. 
Хур тунадас: 23-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 
Салхи: 17-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 26-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.  
Агаарын температур: 22-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -3...-8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.  
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
Хур тунадас: 23-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.     
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  
Агаарын температур: Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 23, 24-нд хүйтэн байна.
Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06