Dark Light
Эрүүл мэнд | 2025-03-19

ТҮЛЭНХИЙН ДАРААХ ДАРАЛТАТ ХУВЦАС, ХЭРЭГСЛИЙН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт “World share” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөө”-г шинээр нээлээ. 
Мөн түлэнхийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээнд шинэ арга технологийг нэвтрүүлэх зорилгоор энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд Хонгконгийн Сэргээн засах нийгэмлэгийн хүндэт зөвлөх Sheila Purvesе болон БНХАУ-ын их сургуулийн Хонгконгийн салбар дахь хөдөлмөр засалч, багш Amelia Ying Fan Chan нар сургалт зохион байгуулсан юм. 
“Түлэнхийн дараах даралтат хувцас хийх уламжлалт арга технологи” сэдэвт энэхүү гурван өдрийн сургалтад ГССҮТ-ийн салбар эмнэлгийн хөдөлмөр засалч нараас гадна АШУҮИС-ийн хөдөлмөр заслын багш, төгсөх дамжааны оюутнууд хамрагдсан бөгөөд үйлчлүүлэгчээс хэмжилт авах, эсгүүр гаргах, оёх зэрэг онол, дадлага хосолсон нарийн арга технологид суралцсан байна.
 
 
Эх сурвалж | ГССҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00