Dark Light
Урлаг соёл | 2026-02-23

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ДЭЭЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон Язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн "Батзүү” ХХК-ийн 50-иад уран бүтээлч гурван сарын хугацаанд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээлийг бүтээн урлалаа.
Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий энэхүү дээл нь 14 метр өндөр, 18 метр өргөнтэй дэлхийн хамгийн том монгол дээл юм.
Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан, монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, соёлын онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болон хадгалагдах Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24 хүртэл дэлгэгдэж буй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22