Dark Light
Нийгэм | 2026-02-23

БАЯРЫН ӨДРҮҮДЭД 8265 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ БҮРГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Сар шинийн баяр буюу энэ сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8265 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 361, зөрчил 6325, зам тээврийн ослын шинжтэй 1579 байна. Нийт дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2186 буюу 20.9, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 110 буюу 23.4, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 1892 зөрчлөөр буюу 23.0, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 184 буюу 10.4 хувиар тус тус буурсан байна. Зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил 1139 буюу 15.2, эрүүлжүүлсэн хүн 352 буюу 40.8, баривчилсан хүн 1 буюу 100, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 288 буюу 41.9 хувь, ар гэрт хүлээлгэн өгсөн 171 буюу 28.1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157 буюу 47.0 хувиар тус тус буурсан. Энэ жилийн цагаан сараар цагдаа дотоодын цэргийн 39 байгууллагын нийт 7719 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Хэрэгжүүлэх чиг үүргээр нь ялган авч үзвэл эргүүл жижүүрт 4342, битүүний өдөр болсон бөхийн барилдаан, Гандан тэгчлэн хийдэд ном хурах үеийн хамгаалалтад 930, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 хаагч тус тус өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22