Dark Light
Нийгэм | 2026-02-23

ХАЛХГОЛ СУМ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Энэ оны 02 дугаар сарын 21-ний өдөр Халхгол сумын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Шуурганы улмаас айл өрхийн хашаа, хороо, мал цасанд дарагдах, сум хоорондын болон орон нутгийн зам, гүвээ даваа хаагдсан нөхцөл байдалтай байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Чойбалсан хотоос Халхгол сум чиглэлийн орон нутгийн чанартай автозамын хөдөлгөөнийг өчигдрөөс буюу 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагаас эхлэн түр хугацаагаар хаагаад байсан. Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, замын хөдөлгөөнийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунган хаах шийдвэрийг гаргалаа.
Аймгийн төвөөс тус сум руу зорчсон тээврийн хэрэгслүүд цасанд сууж, хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Одоогоор зам гаргах ажиллагааг холбогдох байгууллагууд зохион байгуулж байгаа ч цасан шуурга үргэлжилж, гаргасан зам тэр дороо битүүрэх хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
Иймд иргэд, жолооч та бүхнийг цаг агаарын байдал сайжирч, замын зорчих хэсгийг чөлөөлсний дараа хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг онцгойлон уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22