Dark Light
Нийгэм | 2026-02-17

МУГТ Ч.САНЖААДАМБА: ТҮМНИЙХЭЭ ЕРӨӨЛӨӨР ЭНЭ ЦОЛОНД ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ.
МУГТ Ч.Санжаадамба: "2001 онд анх бөх болох гэж хөдөөгөөс орж ирж байлаа. Үндэсний бөхөөр 19 жил тууштай хичээллэсэн, 2020 он хүртэл барилдаж, бэлтгэл хийсэн. Энэ хугацаанд олон амжилт гаргасан. Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Геннисийн номд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн амжилтыг минь үнэлж төр Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм сайхан цолоор шагнасанд туйлын их баяртай байна. 
Бүрэн бүтэн хүү төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Бөхийн том айлд хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч багшдаа баярлалаа.  Олон түмнийхээ ерөөлөөр энэ цолонд хүрлээ. Том цол авна, аварга болно гэж итгэж байсан ард түмэндээ баярлалаа. Мөн хажууд минь түшиж байсан ханьдаа баярлалаа" гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22