Германы автомашин үйлдвэрлэгч “Audi” компанийн БНХАУ-ын Чанчунь хотод байрлах үйлдвэр санхүүгийн томоохон алдагдал хүлээж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад 2.5 тэрбум еврогоос давсан хөрөнгө оруулалт хийжээ.
Тус үйлдвэр одоогоор сард ердөө 2-3 хоног ажиллаж байгаа аж. Анх жилд 150 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн бөгөөд “Q6 e-tron”, “A6 e-tron” загваруудыг үйлдвэрлэхээр зорьж байжээ. Гэвч эдгээр автомашины эрэлт хүлээлтээс хавьгүй бага байсан байна.
Үүний улмаас 2026 онд тус үйлдвэрийн угсрах шугамаас ердөө 10 мянга орчим автомашин гарах төлөвтэй байгаа аж. Энэ нь үйлдвэрийн нийт хүчин чадлын 10 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм.
Одоо “сүнстэй үйлдвэр” хэмээн нэрлэгдэх болсон тус үйлдвэр 2026 онд дангаараа ойролцоогоор 500 сая еврогийн алдагдал хүлээх тооцоо гарчээ. Харин үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойших нийт алдагдал хэдэн тэрбум еврод хүрэх төлөвтэй байна.






Эдийн засаг



