Dark Light
Гадаад | 2026-11-24

АЛДАРТ "BATMOBILE" ХУДАЛДААНД ГАРСАН Ч АВАХ ХҮН ОЛДСОНГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

1992 онд дэлгэцнээ гарсан “Бэтмэн буцаж ирсэн нь” киноны зураг авалтад ашигласан жинхэнэ гурван “Бэтмобиль” автомашины нэг нь АНУ-ын Калифорни мужид болсон дуудлага худалдаагаар худалдан авагч олж чадсангүй.

Дуудлага худалдааны үеэр уг автомашины үнэ 4.2 сая ам.долларт хүрсэн боловч эзэмшигчийн тогтоосон доод үнэд хүрээгүй байна. Худалдаанаас өмнө автомашиныг 5-7 сая ам.доллараар үнэлж байжээ.

Ойролцоогоор зургаан метр урттай, анхны өнгө төрхөө хадгалсан уг автомашин “Chevrolet V8” хөдөлгүүртэй бөгөөд яндангаас гал гарч буй мэт харагдуулах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Киноны хөөцөлдөөн болон бусад олон үзэгдэлд энэхүү автомашиныг ашиглажээ.

Зураг авалт дууссаны дараа “Бэтмобиль”-ийг хэдэн жилийн турш хадгалж байгаад “Marconi Automotive Museum” автомашины музейд үзмэр болгон байршуулсан байна.

Гэхдээ уг автомашин нь нийтийн эзэмшлийн замд зорчих зориулалтгүй бөгөөд олон нийтэд үзүүлэх тохиолдолд “Warner Bros.” компанитай заавал урьдчилан тохиролцох шаардлагатай аж.

 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08