-
Ерөнхий өөрчлөлт: Netflix-ийн хит болсон Өмнөд Солонгосын зомби сэдэвт “All of Us Are Dead” цувралын 2027 онд нээлтээ хийх хоёрдугаар бүлэг нь өсвөр насныхны сургууль доторх тэмцлээс хальж, хотыг хамарсан сүйрэл, засгийн газрын хуйвалдааныг өгүүлэх бүрэн хэмжээний пост-апокалипсис (сүйрлийн дараах) триллер жанр руу шилжиж байгааг ScreenRant мэдээллээ.
-
Цаг хугацаа ба байршлын шилжилт: Эхний бүлэг Хёсан хотыг цэргийнхэн бөмбөгдсөнөөр өндөрлөсөн бол таван жилийн дараа гарах шинэ бүлэгт үйл явдал Сөүл хот руу шилжиж, эх зохиол болох вэбтүүний хүрээнээс халин цоо шинэ зохиолоор өрнөх юм.
-
Дүрүүдийн хувь заяа: Гол дүрийн Нам Он Жо (Пак Жи Ху) Сөүлд их сургуулийн оюутан болж, сэтгэл зүйн гэмтлээ даван туулахыг хичээж байхдаа дахин зомбигийн тахалтай нүүр тулна.
-
И Чон Саны эргэн ирэлт: Эхний бүлгийн төгсгөлд амиа алдсан мэт харагдсан И Чон Сан (Юн Чан Ён) хоёрдугаар бүлэгт эргэн ирэх нь албан ёсоор батлагдсан бөгөөд түүнийг хэрхэн амьд үлдсэн болон хагас зомби (hambie) болсон эсэхийг харуулах аж.
-
Шинэ жүжигчид ба эсрэг дүр: Үндсэн бүрэлдэхүүнээс Пак Жи Ху, Чо И Хён (Нам Ра), Юн Чан Ён, Ломон (Сү Хёк) нар эргэн ирэхээс гадна Үндэсний тагнуулын газрын багийн ахлагч Хан Дү Согийн дүрд Ро Жэ Вон (Roh Jae-won) тоглож, шинэ бүлгийн гол сөрөг дүрийн үүргийг гүйцэтгэхээр болжээ.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл


