Dark Light
Урлаг соёл | 2025-04-28

АНХДУГААР УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг сэргээн өвлүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мөн гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилгоор Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “PHOTO WEEK-2025” арга хэмжээний хүрээнд 15-34 насны гэрэл зураг сонирхогчид болон залуу гэрэл зурагчдын дунд улсын анхдугаар уралдааныг зохион байгууллаа.
Энэхүү уралдаан 2025 оны 4 дүгээр сарын 1-21-ний өдрүүдэд сум, аймаг, дүүрэг, бүс, улсын түвшний шаталсан шалгаруулалтаар явагдсан юм. Уралдаанд нийтдээ 1000 орчим бүтээл ирүүлсэн бөгөөд 7 бүсээс тус бүр нэг шилдэг бүтээл, мөн шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж нийт 8 гэрэл зургийн шалгаруулж, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шагнал гардуулах ёслол боллоо.
Шагналт бүтээлүүд:
 “ГРАН-ПРИ” Шагнал:
  • Б.Жамъяндорж — “Жанрайсаг” гэрэл зураг (Улаанбаатар хот)
Бүс бүрийн “ШИЛДЭГ” гэрэл зураг:
  1. “Хэрлэн голын үер” — А.Анхбаяр (Зүүн бүс, Дорнод аймаг)
  2. “Манай гэрт тавтай морил” — Б.Бүрэнбаатар (Төвийн бүс, Сэлэнгэ аймаг)
  3. “Найзууд” — Б.Эрдэнэбат (Хойд бүс, Хөвсгөл аймаг)
  4. “Гэмгүй зүрх” — А.Ахжол (Баруун бүс, Баян-Өлгий аймаг)
  5. “Нарны алга” — Э.Батхүү (Хангайн бүс, Архангай аймаг)
  6. “Аж байдал 2” — Э.Мөнхчулуун (Говийн бүс, Дундговь аймаг)
  7. “Нүүдэлчин” — Б.Төрбат (Улаанбаатар бүс)
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00