Криштиану Роналдо Португалын шигшээ багт цаашид тоглохгүй байхаар эргэлт буцалтгүй шийдсэн гэх мэдээлэл гарчээ.
Туршлагатай довтлогч дахин шигшээ багийн өмсгөлтэй талбайд гарах бодолгүй байгаа аж. Гэхдээ энэ мэдээллийг Португалын хөлбөмбөгийн холбоо болон Роналдо өөрөө одоогоор албан ёсоор батлаагүй байна.
Шигшээ багийн дасгалжуулагч Жорже Жезуш Үндэстнүүдийн лигийн Данийн эсрэг тоглолтод Роналдог гарааны бүрэлдэхүүнд оруулахгүй гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэний дараа тэрбээр багийн цугларалтыг орхин явжээ. Мөн явахдаа багийнхантайгаа салах ёс хийгээгүй гэх мэдээлэл байна.
Роналдо Португалын шигшээ багийн төлөө 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан үзүүлэлттэй.







Спорт




