Dark Light
Гадаад | 2026-11-24

ОРОСЫН ЦЭРГИЙН ОНГОЦНУУД ХИЛИЙН ОРЧИМД НЭВТЭРЧ, ӨМНӨД СОЛОНГОС ТҮГШҮҮР ЗАРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | south china morning post

Оросын нисэх онгоцнууд агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсний улмаас Өмнөд Солонгост агаарын түгшүүр зарлалаа

ОХУ-ын хэд хэдэн цэргийн нисэх онгоц Солонгосын хойг болон Японы хоорондох усан хилийн дээгүүрх Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд (KADIZ) Мягмар гарагийн өглөө нэвтэрсэн тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам өглөөний 07:52 цагийн орчимд зүүн тэнгист орших Уллындо арлын оршин суугчдад газар доорх хоргодох байр болон барилга байгууламжид нуугдах тушаал өгсөн байна. Гэвч нисэх онгоцнууд аюултай бүсээс гарсны дараа буюу ердөө гурван минутын дараа уг түгшүүрийг цуцалжээ.

Жанжин штабын мэдэгдэлд Оросын нисэх онгоцнуудыг бүсээс гарах хүртэл болзошгүй эрсдэлээс сэргийлж Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцнуудыг яаралтай хөөргөсөн гэж дурдсан байна. Одоогоор хэдэн ширхэг, ямар төрлийн Оросын нисэх онгоц илэрсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд анх орон нутгийн захиргаа болон яамнаас Орос эсвэл Умард Солонгосын онгоцнууд агаарын орон зай зөрчсөн байж болзошгүй хэмээн мэдээлж байсныг ийнхүү залруулжээ.

Арлын нөхцөл байдал ба өмнөх зөрчлүүд

9,000 орчим хүн амтай Уллындо арал дээр ямар нэгэн осол гэмтэл, ноцтой саатал гараагүй байна. Тус арал 2022 онд Солонгосын хойгийн хурцадмал байдлын үеэр Умард Солонгос тэнгис рүү 20 гаруй пуужин харваж, нэг пуужин нь тус арлын зүг чиглэхэд агаарын түгшүүрийн дохио дуугарч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байсан түүхтэй.

Энэ удаагийн явдал нь өнгөрсөн Даваа гарагт Солонгосын хойг, Японы хоорондох усан хилийн дээгүүрх агаарын довтолгооноос хамгаалах бүсэд Оросын хэд хэдэн цэргийн онгоц түр хугацаагаар нэвтэрсний дараа Өмнөд Солонгос сөнөөгч онгоцнуудаа хөөргөснөөс яг долоо хоногийн дараа давтагдаж байна. Мөн тухайн өдөр Япон улс баруун өмнөд эргийнхээ агаарын орон зайд Оросын хоёр онгоц нэвтэрсэн хэмээн Москвад эсэргүүцэл илэрхийлж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08