Dark Light
Урлаг соёл | 2026-11-22

К-ПОП ОХИДЫН ХАМТЛАГ ШУУД ЭФИРИЙН ҮЕЭР МУУДАЛЦАЖ, ӨРӨӨГӨӨ ТҮГЖЭЭД ТАЙЗАН ДЭЭР ГАРААГҮЙ ТУХАЙ ДЭЛГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

К-поп охидын хамтлаг шууд дамжуулалтын үеэр хоорондоо муудалцан хувцас солих өрөөгөө дотроос нь түгжиж, хөтлөгчийг сандарч тэвдэхэд хүргэсэн тухай дэлгэлээ.

Өмнөд Солонгосын нэрт хөгжмийн зохиолч, телевизийн хөтлөгч Жү Ён Хүн шууд эфирээр цацагдаж байсан шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн охидын хамтлагийн гишүүд хоорондоо ширүүн маргалдсаны улмаас тайзан дээр гарч ирэлгүй саатаж, өөрийг нь маш их сандралд оруулсан тухай дурсамжаа дэлгэснийг Koreaboo мэдээллээ. 

Арваннэгдүгээр сарын 20-нд CBS Renew YouTube сувгаар цацагдсан ярилцлагын үеэр тэрбээр KBS телевизийн Music Bank хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлж байхдаа дуучид, хамтлагуудтай холбоотой олон янзын ээдрээтэй нөхцөл байдлын гэрч болж байснаа хуваалцжээ. Тэдгээрийн дотроос шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтын үеэр болсон дараах явдал үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан байна. 

Жү Ён Хүн тухайн үеийн нөхцөл байдлыг дурсахдаа: "Энэ бол өнгөрсөн хойно нь ярьж байгаа зүйл л дээ. Тухайн үед шууд дамжуулалттай шагнал гардуулах ёслол болж, би хөтлөгчөөр нь ажиллаж байсан юм. Гэтэл охидын хамтлагийн гишүүд хоорондоо муудалцаад, хувцас солих өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжчихсэн байсан. Нэвтрүүлгийн хоёрдугаар хагас тэр хамтлагийн дуугаар эхлэх ёстой байсан ч тэд гарч ирээгүй" хэмээн ярьжээ. 

Төлөвлөсөн үзүүлбэр саатсанаар тайзны ард онцгой байдал зарлагдаж, Жү Ён Хүн тайзан дээр цаг хожихоос өөр аргагүйд хүрсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн: "Тэр хүүхдүүдийг гарч иртэл би таван минутын турш ганцаараа ярьсан. Шууд эфирийн телевизээр таван минут гэдэг ямар урт хугацаа болохыг та нар мэдэх үү? Хамт хөтөлж байсан эмэгтэй хөтлөгч маань дуучид гарч ирээд дуулна гэж бодоод хувцсаа солихоор орчихсон байсан ч найруулагч түүнийг тайз руу гар гэж шаардсан. Ингээд би микрофоноо ганцаараа бариад шууд зохиож ярьж эхэлсэн" хэмээн хэлжээ. 

Түүнийг тайзан дээр үг олж ядан ярьж байх хооронд хамтлагийн гишүүд арайхийн нэг нэгээрээ гарч ирсэн бөгөөд тухайн үед дотроо ямар их сандарч, ичиж байсныг үгээр илэрхийлэхийн аргагүй хэмээн тэрбээр онцолсон байна. 

Хэдийгээр Жү Ён Хүн тухайн хамтлагийн нэрийг шууд зарлахаас татгалзсан ч уг нэвтрүүлэгт 1990-ээд оны сүүлчээр гишүүдийнхээ зөрчлөөс болж тарж байсан алдарт S#arp (샵) хамтлагийн дуучин И Жи Хэ зочноор оролцож байсан юм. Иймд Солонгосын цахим хэрэглэгчид түүнийг Жү Ён Хүний хөтөлж байсан 1999–2001 оны үед ид мандаж байсан нэгдүгээр үеийн охидын хамтлагуудын нэг болох Baby V.O.X, Fin.K.L эсвэл S.E.S хамтлагийн аль нэгнийх нь тухай ярьсан байх магадлал өндөр хэмээн таамаглаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08