Dark Light
Спорт | 2025-01-21

“АТАР” ХЭВИЙН БООВНЫ НЭРЭМЖИТ БАРИЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“АТАР” ХЭВИЙН БООВНЫ НЭРЭМЖИТ АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААН 19 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО

“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006  оноос хойш жил бүр зохион байгуулдаг “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан ирэх бямба гарагт буюу 2025 оны 01-р сарын 25-ны өдрийн 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. 

Сар шинийн баярыг угтан зохион байгуулагддаг уг барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс Монгол Улсын начин– 12, Монгол Улсын харцага– 2, Монгол Улсын заан– 4, Монгол Улсын аварга– 3 төрсөн байдаг. 

Ийм ч учраас “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд хүчит бөхчүүд хүч тэнхээ, уран мэхээ уралдуулан өрсөлддөг, аймаг цэргийн цолтой бөхчүүд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг уламжлал тогтоод байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11