Dark Light
Спорт | 2025-01-25

ШОРТ ТРЕКИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дэлхийн оюутны өвлийн спортын их наадам Италийн Турин хотноо энэ сарын 13-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд Монголын 20 тамирчин оролцсоноос шорт трэкийн дөрвөн тамирчин өчигдөр тэмцээндээ уралдлаа.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд Б.Гэрэлтуяа 1:38.055 цагийн амжилтаар барианд орж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн эрэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд Э.Мөнх-Эрдэнэ 2:02.055 цагаар барианд орсноор хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлжээ. Хэсгийн уралдааны үеэр Э.Мөнх-Эрдэнэ Польшийн тамирчинд түлхүүлж унасан ч замаа дуусгасан бөгөөд шүүгчид Польшийн тамирчныг торгож тэмцээнээс хассан байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 500, 1000 м-т уралдсан М.Борхүү шорт трэкийн Монгол Улсын мастер цолны болзол хангасан юм. Харин Г.Мөнх-Эрдэнэ 1:55.8 минутад барианд орсноор энэ тэмцээнийг зорьсон Монголын шорт трэкийн тамирчдаас хамгийн сайн уралдсан нь болсон байна. Тэрээр урд өдөр нь 500 м-ийн зайд 44.682 секундэд барианд орон мөн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилж, ДАШТ болон дэлхийн цуврал тэмцээнд оролцох эрх авчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11