Dark Light
Спорт | 2025-01-31

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

"Сүүлийн үед цахим орчинд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаар болон зарим бөхийн хариуцлагын хугацаатай  холбоотой ташаа мэдээлэл тодорхой давтамжтайгаар цацагдаж, нэр бүхий сайтаар МҮБХ-ны эрх бүхий албан тушаалтан энэ талаар мэдээлсэн мэтээр бусдын нэр, зургийг зөвшөөрөлгүй ашиглан худал мэдээ түгээн нийтэлж, бөх сонирхогчид болон олон нийтийг төөрөгдүүлж буйд харамсаж байна. 

Допингийн эсрэг үндэсний дүрэм  болон ОУ-ын шинэчлэгдсэн дүрэмд допингийн зөрчил  гаргасан тамирчны эрхийг харгалзан тухайн тамирчин хүсэлт гаргасан тохиолдолд  үр дүнг олон нийтэд зарлах шаардлагагүйг заасан болно. 

МҮБХ нь аливаа асуудалд хууль,  журмыг сахин  ажилладаг бөгөөд  хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ханддаг.  Холбооны үйл ажиллагааны талаар албан ёсны тайлбар авах мэргэжлийн  ур чадвартай сэтгүүлчдэд бид мэдээлэл өгөхөд  ямагт татгалзахгүй ажиллаж ирсэн. 

Иймд цахим орчинд зарим сайтууд иргэдээс хандалт авах,  дагагчдын тоог нэмэх зорилгоор бөхчүүдийн  талаар худал мэдээлэл тарааж байдагт иргэд, бөх сонирхогчид та бүхнийг  аливаа асуудалд  бодит дүгнэлт хийж байхыг хүсье" гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11