Dark Light
Спорт | 2025-02-07

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос нэг жилийн хугацаанд буюу 2025-2026 онд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах нээлттэй сонгон шалгаруулалтыг сошиал медиа хуудсууд болон сайтуудын дунд зарлаж байна.

Тавигдах шаардлага: 

• Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь спортын уралдаан, тэмцээнийг чанартай дамжуулах боломжтой байх, 

• Дуу дүрсний өндөр нягтаршилтай шинэлэг техник технологийг нэвтрүүлсэн байх, МҮБХ-той хамтарч үндэсний бөхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, бусад контент хөтөлбөрүүдийг жилд 12-оос доошгүй удаа хэрэгжүүлж ажиллах,

Бүртгэлийн хугацаа: 

Бөхийн барилдааныг дамжуулах нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцох сонирхолтой байгууллага, хуулийн этгээд МҮБХ-ны info@mnwf.mn цахим хаяг руу 2025 оны 02-р сарын 15-ны өдрийн дотор “Сонгон шалгаруулалтанд оролцох санал”-ыг мэдэгдсэн албан тоотыг ирүүлнэ үү. 

Бид ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхогч байгууллагууд руу хүргүүлж ажиллана. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11