Dark Light
Спорт | 2025-02-08

УУЛЫН ЦАНЫН ТӨРӨЛД ДӨРВӨН ТАМИРЧИН ӨРСӨЛДӨВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БНХАУ-ын Яабули хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд 17 орны 45 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлагад эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байна. 

Энэ төрөлд Япон улсын тамирчин түрүүлсэн бол удаах байрт БНСУ, Японы тамирчид оров. Харин манай улсын тамирчдын тухайд А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байрт хурдалжээ. 

Маргааш тус төрлийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхлэх бөгөөд монголоос Э.Тэмүүлэн, А.Ариунбат, О.Өсөх-Ирээдүй, Ц.Тэмүүлэн нар оролцох юм. Монголын уулын цанын баг тамирчид 1986 оны Азийн өвлийн спортын наадмаас өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа цөөн спортын нэг төрөл билээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11